ШӨХТГ: УУЦНЫ ҮНЭ ХӨӨРӨГДСӨН ЗАРИМ ИРГЭНИЙГ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОВ
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.
Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байжээ.
Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн
- 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж,
- 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж,
- 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.
Бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан юм.
Иймд хэрэглэгчдэд хандан өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар ШӨХТГ-аас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл
зочин [202.55.191.194] 2023-02-20 11:28:19
шудраг өрсөлдөө хэрэг эрхлэх газар худлаа ярихаа болье 50кг жинтэй ууц 1,000,000төг зарж бна
зочин [150.129.140.89] 2023-02-15 22:42:31
Монгол улс хууль тогтоомжоо эрс чангаруулж, хуулиа ширхэгчлэн мөрддөг эрх зүйт төртэй болоосой.
Баяр [66.181.161.243] 2023-02-15 22:08:59
Муу юмандаа гаршсан лалруудыг хэмх торго
Зах зээл өрнөж байна. [64.119.19.135] 2023-02-15 20:52:47
Авах мөнгө байхгүй бол авахаа л болиоч. Цагаан сараа л ууцгүй хийчихнэ биз. Тарган сайн ууцыг мөнгөө гаргаад авчих хүн олон байгаа. Энэ чинь зах зээлийн нийгэм ш дээ. ШӨГазар ч энд юүв дээ? Зах зээлээ дэмжээч, битгий дорой чавганц оргиод байгаач.
Зочин [218.209.204.195] 2023-02-15 20:22:34
Тоож харахгүй тоож авахгүй байхад л өөрсдөө үнээ хэлээд ав гэх юм байгаам ш дээ!! Аманд нь багтаж аваад байхаар давраад байна ш дээ!
Зочин [122.201.22.186] 2023-02-15 19:02:11
Үнийн дээд хязгаарыг тогтоогоод өгчих хэрэгтэй юм бна даа . Чөлөөт зах зээл , үл үзэгдэх гар энэ тэр бол шал худлаа юм бна лээ шүү
Зочин [202.126.89.33] 2023-02-15 17:31:06
Ямар сайн юм бэ 500000 ч багадана.Наймаачид арай л дураараа юмны үнийг хайр найргүй нэмж байна харин БОЛОВСРОЛГҮЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙХ ИЙМ ГОЁ ГЭЖ НАЙМААЧИД ЗАСГИЙН ТЭРГҮҮН ОЮУН-ЭРДЭНИЙГДААПААЛ БАЙХТАЙ ТААРЛАА ҮНЭХЭЭР МУУХАЙ ЮМАА НАЙМААЧИД АРАЙ Л ДЭНДҮҮ ЮМ
Зочин [202.55.188.100] 2023-02-15 17:29:41
Луйварын шинжтэй үнийн хөөрөгдлийг өторгууль тавьж зогсоох нь зүйтэй. Цаашид энэ олон захууд бүгдийг нөтийн баримт өгдөг болгох хэрэгтэй тэгвэл татварын орлого асар их өснө.бүгдийг И.баримт олгодог болоо
Зочин [139.5.216.216] 2023-02-15 15:35:59
Маш зөв арга хэмжээ авчээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан хонь, үхэрийн өвчүүний эзнийг, идээний том ааруул гээд өндөр үнэ тавьсан эзнийг үнэ хөөрөгдсөн гэж үзээд бас торгох хэрэгтэй. Иргэд маш их дургүйцсэн байна лээ шүү. Нэг л их гайхуулсан наймаачид. Ёр нь өндөр үнэ тавьсан ямар ч барааг ард түмэн авахаа л боличихмоор байгаа юм. Тэгвэл тэр наймаачны ажил зогсож ойлгох байхаа
Зочин [203.17.23.197] 2023-02-15 15:12:03
Дээд үнийн жишиг тогтоо
Зочин [192.82.92.173] 2023-02-15 14:58:31
Бүх захууд НӨТ өгдөггүйг зогсоох хэрэгтэй, тэд татвараас зугатаагчид ш дээ, мэдсээр байж энэ талаар юу ч хийдэггүй шүү, шударга бай л даа
ЗОЧИН [103.9.90.100] 2023-02-15 14:42:17
ГАНЦ МАХ ЗАРЖ БАЙГАА НАЙМААЧИД БИШ ХУДАЛДААНЫ ТӨВД ЗАРЖ БАЙГАА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ҮНИЙГ НАЙМААЧИД ӨӨРСДӨӨ ТОГТООХДОО ТЭНГЭРТ ТУЛСАН ДҮН БУЮУ АМАНДАА ОРСОН ҮНЭЭРЭЭ ЗАРЖ БАЙНА. ТУХАЙЛБАЛ САНДЛЫН БҮТЭЭЛГИЙГ НЭГ НАЙМААЧИН 40К ЗАРЖ БАЙХАД НӨГӨӨ НЬ 25К ЗАРАХ ЖИШЭЭТЭЙ. ҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ ЮУ. ИРГЭДИЙГ АРАЙ Л ШУЛЖ БАЙНА АА. ЮМНЫ ӨССӨН НЭРЭЭР АРАЙ Л ДУРААРАА ҮНЭ ХЭЛЭХ ЮМАА.
Зочин [66.181.183.139] 2023-02-15 14:22:32
Луйврын залилах асуудал хэрэг л санагдах юм 37 г 46 гэж хууран мэхлэх баймаар юи