НУРАНГИ ДОРООС 8000 МЯНГА ГАРУЙ ХҮНИЙГ АВАРЧЭЭ
Эрэн хайх, аврах ажиллагааны алба хаагчид 8000 гаруй хүнийг нуранги дороос гаргажээ. Мөн бэртэж, гэмтсэн 81 мянга орчим иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.Туркийн томоохон хотуудыг хамарсан газар хөдлөлт нь нийт 20 сая гаруй хүнд их, бага хэмжээний хохирол учруулаад байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайн газар хөдлөлт 500 атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хүчтэй байсныг мэргэжилтнүүд мөн онцлоод буй.
ДЭМБ-аас газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай анхааруулсан билээ.
Сэтгэгдэл
тоог [202.9.46.49] 2023-02-16 12:39:38
тоог ингэж бичнээ бас.энэ хэд гэдэг тоо вэ?яг энэ тоог бичсэн сэтгүүлчид тоо зааж өгөхөд бэлэн шүү.
irgen [202.126.89.157] 2023-02-16 07:54:54
500 atomiin bombog????
maralgoo [66.181.181.82] 2023-02-15 19:35:29
“8000 мянга гаруй хүн” гээд гарчиган дээрээ алдаад биччихсэн юм шиг байх юм? 8 мянга эсвэл 8000 гэвэл зүгээр юм шиг. Монголын том мэдээллийн сайт байж иймэрхүү алдаагаа хянах хэрэгтэй шүү дээ.
Зарим сэтгүүлч нь боловсрол муутай. [64.119.19.135] 2023-02-15 20:46:17
Харин тийм ээ. Уг нь сэтгүүлчид нь дээд боловсролтой ЮМ ШИГ харагдаж байдаг. Хэрэг дээрээ зарим нь ХУУРАМЧ дипломтой бололтой. Кх!