Дархан эрхтэй гишүүн гэх Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар Хөгжлийн банкны шүүх хуралд нэг ч удаа биечлэн оролцоогүй

Aдмин / Хууль

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа юм

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой байсан юм. Шүүх хуралд ирэх ёстой бүх хүмүүс ирээгүй ч маш өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж байна. Тухайлбал, 100 гаруй өмгөөлөгч оролцож байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах шийдвэр гаргасан. Гэвч өмгөөлөгч нар "Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү" хэмээн хүсэлт гаргалаа. Шүүх хуралд оролцож буй прокурорууд ч тэдний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар шүүгчид зөвлөлдөөд шүүх хурлыг хаалттай явуулах нь зүтэй гэж үзлээ. Ингэснээр шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Хөгжлийн банкны шүүх хуралд оролцох ёстой 80 хүний дотор Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг гэх мэт хэд хэдэн УИХ-ын гишүүн бий. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг л ганцаараа шүүх хуралд биечлэн оролцож байна. Шүүх хуралд оролцож буй зарим өмгөөлөгч "Дархан эрхтэй УИХ-ын гишүүд яагаад шүүх хуралд биечлэн ирж оролцохгүй байгаа юм бэ" хэмээн шүүмжилж байлаа.

Шүүх хурлын завсарлагааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "10-аад жилийн өмнө гаргасан Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор намайг шүүхэд дуудсан. Тэр тогтоол дээр нь Хөгжлийн банк гэсэн үг үсэг ч байхгүй л дээ. Би энэ 80 хүнтэй нийлээд байх шаардлага байхгүй. Засгийн газрын тогтоол гэдэг чинь авлига өгнө, авна гэдгээс ангид асуудал. Улс төрийн шинжтэй юм явж байгаа болохоор намайг сүргийн толгойлогч болгож байга юм болов уу гэж бодож байна. 2019 онд үүссэн хэрэг юм билээ. УИХ-аар бүрэн эрхээс түдгэлзүүлэх тухай асуудал оруулахаасаа хоёрхон хоногийн өмнө намайг дуудаад яллагдагч болгочихсон. Би уг нь 2016-2020 онд хэзээ ч дуудсан очихоор чөлөөтэй байсан" гэлээ.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.24.81] 2023-02-24 17:37:00

NARANTUUL.DEER.GOO.SAIXANI.BARAA,ZARDAG,BYDEGI,ALTUIA,GAZEZEG,ETGEEDYYD,TALIGAAJ,EEJINXEE,EGJIN.XYYXEDYYDED,2023.ONI,2,SARIN,ZAGAANSARIN.SHONIN.2,GERTN,ZOLGOLT,XIX,YED,XOOL.ZAIND,XOR,XIJ.ALAXIG,ZABDJEE

MARSHIL.L.D.ERDENEBAT. [122.201.24.81] 2023-02-24 17:16:08

DEERX.FOTO.ZURAG.DEER,MARSHIL.L.D.ERDENEBAT.OLON.ULSIN.INTERPOLIN.DARGA,KITOJI,KORPRAZIN.ERONXILOGJ.ONGOZ,MASHIN.ZAXILGAAN.GAL,TEREGNI.ZOXION.BYTEEGJ.BAIDAG.

Зочин [66.181.160.106] 2023-02-17 10:10:19

манай шүүх эднийг барахгүй дээ. шүүхээ шинэчлэж байж л хулгайч нараа дарах хэрэгтэй. тэмцэж байгаа нэртэй өөрсдөө дотор нь орж хулгай хийх гэсэн хэдэн гар засгийн газрын ордны өмнө жагсаад байх юм тэмцэх ёстой газар чинь энд л байгаа юм

Зочин [139.5.216.50] 2023-02-16 23:01:57

Олон нийтийн өмнө худлаа шударга царайлж сонсгол зохион байгуулж байгаа золбин юмнуудын өмнө Амартүвшин яг очиж харагдаач. Оорк царайлсан, баахан төрөлхийн гуйлгачин данжаад цустай юмнуудын өмнө тэгж тэнэгтэхгүй нь тодорхой.

Норов [192.82.71.99] 2023-02-16 11:44:29

Норовын алтанхуяг гээч зальтан яаж оролцсон юм бол нөгөөдүүлээ даргалагч энхбаяр намын нохдоо ирүүлж чадсангүй гэмтэй гэдгээ хүлээн зөшөөрсөнд тооц

Зочин [203.17.23.221] 2023-02-16 11:18:28

Х. Ганхуяг бол бас авилгачин шүү

z [66.181.160.99] 2023-02-16 18:10:24

яг үнэн

зочин [66.181.181.118] 2023-02-16 11:01:36

Ийм олон хүнийг зэрэг шүүнэ тэгээд нэг танхимд нэг нэгнийгээ дуурайгаад нилээд юм болно доо. Дөлгөөн. Содэрдэнэ гээд ар өврийн хаалгатайг нь сугалаад үлдээчихэв үү гэлтэй.

Зочин [202.126.92.98] 2023-02-16 10:43:09

Энэ ТОМ ТОЛГОЙТНУУДЫГ шоронд нь л хийчих

MARSHIL.LD,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-02-24 17:36:33

xxxxxXxxxxxxXxxxxXxxxxxXxXcCccccccCccCssssSsSssSSS

З [66.181.188.113] 2023-02-16 10:07:44

Хнн

ЗОЧИН [150.129.141.123] 2023-02-16 09:23:41

МУ-д ГАРЧ БУЙ ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧИД ХААНА БНА, МАН-д, ЭНД УИХ-ыг БҮГЭЖ ОРОГНОХ ОРВОНГОО БОЛГОЧИХСЭН ЭНД ЧИХЭЛДСЭЭР, ӨМНӨХ УИХ-ын ЖДҮЧИН ХУЛГАЙЧ 49 ГИШҮҮНЭЭС ТАЛ НЬ ШАХАМ ЭНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ 30 ТЭРБУМЫН АЛДАРТАЙ 3 ХУЛГАЙЧИД ТЭРГҮҮТЭЙ 20 ГАРУЙ ТОМ ХУЛГАЙЧИД ЭНД БҮГСЭЭР, НҮҮРСНИЙ 20 ГАРУЙ ТОМ ХУЛГАЙчид энд бүгсээр, албан тушаалын 60 тэрбумын наймаачдын нилээд нь энд бүгсээр, МУ-ЫН хамгийн том хулгайч, луйварчин, мөнгө угаагч, казиночин, концессчин,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН Хүрэлсүх энэ ордонд бүгсээр, УИХ, ЗГ-ын ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧИД ХАРЪЯА ГАЗРУУДДАА БҮГСЭЭР, ИЙМ ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН ТӨРТЭЙ УЛС ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ӨНӨӨДӨР АЛГА, ТЭГЭЭД АРД ТҮМЭН НЬ ЭНЭ ХУЛГАЙЧДАА, МАН-АА ДАХИН ДАХИН СОНГОСООР, ХУЛГАЙЧ ТӨРТЭЙ УЛС, НИЙГЭМ ДЭВЖИХ ҮҮ, ӨӨДЛӨХҮҮ, ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ЯАХАВ.ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БНА. ХУЛГАЙ Л ГЭВЭЛ БАРУУН ТАЛЫН ХАР ГЭР ГЭДЭГ ШИГ ХААНА Л ТОМ ХУЛГАЙ ЯРИГДНАВ ЦӨМӨӨРӨӨ ЭНЭ УИХ, ЗГ, ТЭДГЭЭРИЙН ХАРЪЯА ГАЗРУУДАД ХУВАЛЗ МЭТ ШИГДЭЭСТЭЙ,ЯАХ ВЭ ТАМИНЬ ЭЭ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.