Газар хөдөлснөөс 9 хоногийн дараа 74, 42 настай ээж охин хоёрыг аварчээ
Турк, Сири улсад нуранги дороос амьд үлдэгсдийг олсоор байгаа бөгөөд газар хөдлөлт болсноос хойш 48 цагийн дараа амьд үлдсэн хүмүүсийг олох боломж буурсан. Гэвч гайхамшиг тохиосоор байна.
Гамшгаас ес хоногийн дараа буюу лхагва гарагт Кахраманмараш хотын нурангиас хоёр эмэгтэйг гаргажээ.
Тэдний нэг нь 74 настай Жемиле Кекеч бөгөөд олон нийтийн сүлжээгээр тарсан уг бичлэгт аврагчид бие биеэ тэврэн алга ташиж буй нь харагдах аж. Түүнтэй хамт 42 настай охин Мелике Имамоглуг аварсан байна.
Дарижа хотын дарга Музаффер Байик "Газар хөдлөлт болсноос 226 цагийн дараа багийнхан маань нурангиас 74 настай эмэгтэйг эсэн мэнд гарган. Бид энэ гайхамшигтай үйл явдлын гэрч боллоо" гэж фэйсбүүктээ бичжээ.
Лхагва гаргийн үүрээр 46 настай эмэгтэйг мөн нурангиас гаргаж авсан байна. Лхагва гараг гэхэд Турк, Сири улсад амиа алдагсдын тоо 41 мянга давжээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.43] 2023-02-18 10:58:58
эрүүл энх сайн сайхныг хүсье
Яасан [192.82.71.99] 2023-02-16 11:45:26
Яасан азтай 2 вэ эрүүл энхийг хүсье