Хятадад нүүрсний уурхай нурж, 57 хүн сураггүй болжээ
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймагт нүүрсний уурхай нурж, хоёр хүн амиа алдаж, 6 хүн гэмтэж бэртэн, 57 хүн сураггүй болоод байна. Уг нүүрсний уурхайд лхагва гарагийн 17:13 цагт нуралт үүссэн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллах үүрэг өгчээ. Ослын газар нийт 200 гаруй аврагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байна.
Үүнээс өмнө 2021 оны нэгдүгээр сард Шандун мужийн алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас 10 уурхайчин амиа алдаж байжээ. Мөн 2020 оны 12 дугаар сард уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин ажиллагаагүйгээс 23 уурхайчин нүүрсхүчлийн дан ислийн хийд хордон амиа алдсан байна.
Сэтгэгдэл
Зочин [110.53.241.135] 2023-02-25 21:48:26
uul n aimaar nurj bna lee. mash olon uurhain mashin deeguur ter uul n yum uu ter uurhain hana n yumuu shuud nurj oichij bna lee, uneheer aimaar bugd l amid mend garch ireesei dee. bugd amidrahiin toloo zutgej yavaa hunii urs dee