Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга давжээ

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн зүүн өмнөд нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 43 556-д хүрээд байна гэж тус улсын Дотоод Хэргийн сайд Сулейман Сойлу мэдээлэв. Хөрш Сири улсад газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 6 747 болсон гэж тус улсын Хүний эрхийн зөвлөлөөс лхагва гарагт мэдээлсэн байна. Амиа алдагсдын 2 226 нь Засгийн газрын хяналтад байгаа бүс нутагт, харин 4 521 нь босогчдын хяналтад байгаа баруун хойд бүсэд байжээ.

Турк-Сирийн хилийн бүсэд энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлт 110 000 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Турк, Сирийн байгалийн гамшигт нийт 23 сая гаруй хүн өртжээ. Газар хөдлөлтөөс учирсан эдийн засгийн хохирлыг шинжээчид 20 тэрбум гаруй ам.доллар (18.8 тэрбум евро) гэж тооцоолж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.