НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины дайныг зогсоохыг шаардсан тогтоол баталжээ
ОХУ цэргийн тусгай ажиллагаа нэрийдлээр Орос, Крым, Беларусийн нутгаас Украины дөрвөн хэсэгт 200 мянган цэрэг оруулж гэнэтийн довтолгоог эхлүүлсний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан тогтоолыг олонхын саналаар дэмжин батлав. Тус тогтоолоор Украинаас цэргээ гаргаж, байлдааны ажиллагааг зогсоохыг ОХУ-аас шаардаж байгаа юм.
Санал хураалтад оролцсон 193 орны 141 нь дэмжиж, 32 нь түдгэлзэж, ОХУ, Беларусь, Сири, БНАСАУ, Эритрей, Никарагуа, Мали улсууд тогтоолыг батлахын эсрэг санал өгсөн байна.
Мөн Украины нутаг дэвсгэрт үйлдэгдсэн цэргийн гэмт хэргүүдийг олон улсын түвшинд хараат бус шударгаар мөрдөн шалгаж, шүүхээр хэлэлцэн гэм буруутнуудад хариуцлага тооцохыг уриаллаа.
Сэтгэгдэл
зочин [192.82.71.224] 2023-02-24 23:02:00
Эсрэг санал өгсөн 7-гийн нэг нь хойд солонгос гэдгийг яагаад бичсэнгүй вэ? Монгол улс дэмжиж чадахгүй түдгэлзсэн. Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [202.21.108.27] 2023-02-24 17:00:54
НҮБ-н тогтоолыг дэмжиж байна.