Испани Украинд нийлүүлэх танкны тоогоо нэмэгдүүлж магадгүй
Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Украины нийслэл Киев хотод пүрэв гарагт айлчлах үеэрээ тус улсад нийлүүлэх “Leopard 2A4” танкны тоог 10-т хүргэж нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгджээ. Германд үйлдвэрлэсэн хуягт техникүүд нь Испанийн нөөцөд байгаа 50 гаруй “2А4” танкны нэг хэсэг бөгөөд засвар шинэчлэлт шаардагддаг байна.
“Батлан хамгаалахын сайдын өчигдөр парламентад хандан хэлсэнчлэн бид зургаан “Leopard 2A4” танкийг Украин руу илгээнэ. Түүнчлэн ойрын долоо хоног саруудад 10 болгон нэмэгдүүлэх эсэхийг судлах бодолтой байна” гэж П.Санчез Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
П.Санчез 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар мөн Киевт айлчилсан билээ.
Энэ оны эхээр Украины эрх баригчид Оросын давшилтыг зогсооход туслах орчин үеийн байлдааны танкуудыг илгээхийг уриалж, Герман, Польш, Португал зэрэг НАТО-гийн орнууд 48 “Leopard 2” танк нийлүүлэхээ амлаад байгаа юм. В.Зеленский мөн байлдааны нисэх онгоц нийлүүлэхийг хүссэн гэдгийг П.Санчез дурдсан ч энэ нь НАТО болон Европын түвшинд түншүүдтэйгээ хэлэлцэх хэлэлцэх асуудал гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.21] 2023-03-01 18:07:28
Украинд зэвсэг нийлүүлж зөрчлийг хурцатгах нь цөмийн аюулыг л ойртуулна
Формулаар бодвол. Хэцүү тоо шүү. [139.5.217.20] 2023-02-24 21:23:00
10 танк ххх 4 хүн = 40 украйн танкчин ххх ҮХЭЛ. 10.000 литр шатахуун ххх 10 танк ххх 20 шатахуун түгээгч украйн цэрэг, офицер ххх 20 пуужин = ҮХЭЛ. Ийм л формул гарч байнадаа.