Орос, Украин дайн эхэлснээс хойш 2000 гаруй олзлогдсон хүнийг солилцжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлснээс хойш Орос, Украин олзлогдсон 2000 гаруй хүнийг солилцсоныг “Anadolu” агентлагийн эмхэтгэсэн тоон мэдээлэл харуулж байна. Олзны хүмүүсийг солилцох гэж байгаа талаарх анхны мэдэгдлийг Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дарья Заривна гуравдугаар сарын 17-ны өдөр хийж байв.

Тухайн үед Украины Мелитополь хотын захирагч Иван Федоровыг Оросын есөн цэргээр солилцож байжээ. Түүнээс хойш ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Украин өнөөдрийг хүртэл Оросын 800 цэргийг олзны хүмүүс солилцох шугамаар сулласан байна.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сарын 4-ний өдөр “Telegram” хуудсаараа мэдэгдэхдээ, дайн эхэлснээс хойш Украины 1762 иргэн эх орондоо эргэн ирсэн гэсэн байна.

Мөн 2022 онд Оросын тал 1596 иргэнийг шилжүүлэн өгсөн гэж Украины тал мэдэгдсэн бөгөөд 1464 нь цэргүүд, 132 нь энгийн иргэд байжээ. Орос, Украины талууд 2023 он гарсны дараа мөн олзны хүмүүсээ солилцсон бөгөөд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 16-нд Украины 101 цэргийг сулласан байна.

Хоёр улс хэдийгээр олзны хүмүүсийг солилцсон ч Турк зэрэг бусад улсууд Москва, Киевийн хооронд зуучилж, ийм ажиллагаанд хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, есдүгээр сарын 22-нд В.Зеленский, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар хэлэлцээ хийсний дараа Украины 215 хүнийг солилцсон байна.

НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Орос Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байгаагаа зарласнаас хойш 12 сар орчмын хугацаа өнгөрсний дараах байдлаар 8006 энгийн иргэн амиа алдаж, 13 287 хүн шархаджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.