БНАСАУ СТРАТЕГИЙН ДӨРВӨН ДАЛАВЧИТ ПУУЖИН ТУРШЖЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ “цөмийн байлдааны хүчин”-ийхээ “бэлэн байдлыг” харуулахын тулд стратегийн дөрвөн далавчит пуужин харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв. Пуужингуудыг Япон тэнгис рүү харвасан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

"Энэхүү сургуулилалт нь БНАСАУ-ын цөмийн байлдааны хүчин дайсагнагч хүчнүүдийн эсрэг цөмийн сөрөг довтолгооны чадавхиа бүх талаар бэхжүүлж буйг дахин харууллаа" гэж уг мэдээнд дурджээ.

БНАСАУ алсын зайн тусгалт далавчит пуужингийн системийг 2021 оны есдүгээр сард анх туршиж байсан бөгөөд түүнээс хойш тэдгээр зэвсгийг “стратегийн” гэж тодорхойлж ирсэн байна.

Тус улс нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тив алгасагч баллистик пуужин туршиж, энэ даваа гарагт ойрын зайн тусгалт хоёр пуужинг зүүн эргээсээ тэнгис рүү харваад байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.144] 2023-02-26 05:40:05

Далавчит пуужин гэхээр өөр ороны сансарын хөлөгийн зураг тавих юмаа, танайд солонгос хэлтэй баагий байхгүй юу. одоо чинь монголд хүн болгон солонгос хэлтэй болчоод байгаашт


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.