НҮБ Украинаас ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр тусгай чуулган хуралдуулж, Украины нутаг дэвсгэрээс ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталлаа. Оросын Украинд эхлүүлсэн дайныг зогсоож, энх тайван тогтоохыг шаардсан уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 141 улс дэмжиж, 7 улс эсрэг санал өгч, 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзлээ. Хэдийгээр энэ тогтоолыг бүх улс дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй ч энэ бол Украины дайны нэг жилийн ойн өмнөхөн Оросыг хүч түрсэн дайнаа зогсоох ёстой гэсэн дэлхийн дийлэнх улсын нэгдмэл дуу хоолойг илэрхийлж байна.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй НҮБ-ын аюулгүйн зөвлөл Оросын хоригийн улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа ийм үед Ерөнхий ассамблей л Украины дайныг зогсоохын төлөө дуу хоолойгоо чангаар илэрхийлэх болсон. Ерөнхий ассамблейн тогтоолууд нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолтой адил заавал дагаж мөрдөх хуулийн үндэслэлгүй боловч дэлхий нийтийн үзэл бодол хаашаа чигтэйг илтгэдэг хэмжүүртэй адил байдаг. ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Ерөнхий Ассамблей дайныг зогсоохыг шаардсан 5 тогтоол баталсан.
Энэ удаагийн тогтоол хамгийн сүүлд өнгөрсөн 10-р сард 143 орны дэмжлэгээр батлагдсан тогтоолын дэмжсэн саналаас арай цөөн буюу 141 орны дэмжлэгийг авсан. 10-р сарын тогтоолыг таван улс эсэргүүцэж байсан бол энэ удаад Эритрей, Мали улсууд түдгэлзсэн байр сууриа өөрчлөн эсэргүүцсэн орнуудын эгнээнд нэгдлээ. Хятад, Энэтхэг, Иран тэргүүтэй 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэний дотор Монгол Улс багтсан. Өмнөх санал хураалтуудад түдгэлзэж байсан Лесото, Гондурас, Өмнөд Судан, Тайланд зэрэг улсууд энэ удаад дайныг зогсоохыг дэмжиж санал өгсөн байна.
Үүнээс гадна олон улс оронд иргэд олон нийт Украины ард түмэнтэй эв санаа нэг гэдгээ өөр өөрийн аргаар илэрхийлж байна. Иргэд украины элчин сайдын яамны гадна Украины далбааг зурж, будах зэргээр эв санааны нэгдлээ илэрхийлж, зарим олон улсын байгууллага, Эффелийн цамхаг зэргийг Украины далбааны өнгөөр барилгаа гэрэлтүүлэх зэргээр Украины ард түмний сэтгэлзүйг дэмжсээр байна.
Сэтгэгдэл
zochin [73.111.180.213] 2023-02-26 22:18:30
exleed oorsdoo ukrainaas gar
Зочин [202.21.108.12] 2023-02-26 10:28:36
FU american barking dog UN
Зочин [103.212.119.82] 2023-02-26 10:23:27
шударгаар саналаа өгч чадахгүй мулгуу удирдлагатай монгол. дайныг буруушаахгүй далдганаж буй нь ичмээр. хүн алж хүрээ талж цус урсгаж буйн эсрэг дуу хоолой гаргахгүй бол монголын удирдагч гэж нэр зүүж өмхийрч хэвтэх ямар хэрэг бана вэ. аав ээж ах дүү үр хүүхдийг нь орсууд ирээд алж бахад энэ зөв гээд гараа өргөөд зогсож байх малууд юмдаа энэ Хүрэлсүг, Оюунэдэнэ, Занданшавар нар бол
Zochin [66.181.160.125] 2023-02-25 18:02:41
Odoodch hereggui shuteedch hereggui zai barisan deer bidend gai bolno
Зочин [83.185.80.192] 2023-02-25 16:14:33
Mgl dainii esreg sanalaa uh heregtei, aimhai amitad
Зочин [192.82.73.200] 2023-02-25 13:46:32
Дипломат ажил бол хэр хэмжээгээ мэддэг улсаа боддог мэргэжил. Орос Хятад хоёрыг бид ялж чадах уу даа. Ухаанаар олныг бяраар ганцыг ч дийлэхгүйгээс цааш. 1915 оны Хиагтын гэрээг эхлээд уншчих. Түүхээ мэдэхгүй шал түүхий байж дэлхийн явдал яриад яахав дээ. НҮБ биднийг хамгаалахгүй ер нь биднийг хэн ч хамгаалахгүй ид өөрсдийгөө хамгаална. Тусламж өгөх хөрштэй байх чинь жаргал шүү. Барууны дэмжлэгтэй Украинд зэр зэvсэг өгөөд ч тусыг бүрэн олсонгүй дээ