БНХАУ ОХУ-д тогтоосон өрнөдийн хоригийг цуцлахыг санал болгов
БНХАУ Украины хямралыг улс төр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх тухай 12 зүйлтэй энхийн төлөвлөгөө санал болгож байна. Өөрөөр хэлбэл Орос, Украины хооронд гал зогсоож, нөхцөл байдлыг аажмаар намжаах нь энхийн хэлэлцээнд суух замыг засна гэж Бээжин үзэж байна.
Хятадын засгийн газар ОХУ-д тавьсан Өрнөдийн хоригийг цуцлах, цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, энгийн иргэдийг дайны фронтоос гаргах хүмүүнлэгийн коридор нээхийг дайтагч талуудад санал болгож байна. Хятад улс хоёр тал нөхцөл байдал хяналтаас гарахаас урьдчилан сэргийлэх, цөмийн дайн ч хийж болохгүй, биологийн болон химийн зэвсэг үйлдвэрлэх, хэрэглэхгүй байх, НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөр батлагдаагүй, нэг талыг барьсан хориг арга хэмжээ авахгүй байх, үр тарианы экспортын гарцыг аюулгүй болгох нь зүйтэй гэдгийг 12 зүйлт төлөвлөгөөндөө тусгажээ.
Мөн бүх улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой, нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсынхаар зольж болохгүй, бүс нутгийн аюулгүй байдлыг өргөжин тэлэлт, цэргийн эвслийг өргөжүүлэх замаар хангаж болохгүй гэсэн зүйлүүдийг уг төлөвлөгөөнд тусгасан байна. Украины засгийн газар Хятадын засгийн газраас энх тайван тогтоохын төлөө өөрийн санаачилгыг дэвшүүлж байгаа нь сайны дохио, Дайныг зогсоохын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад Бээжин оролцоотой байх сонирхлыг илэрхийллээ гэж сайшаан хүлээн авчээ.
Мөн Хятад улс Украинаас цэргээ гаргахыг Орос улсад уриална гэж найдаж байгаагаа Киев илэрхийлсэн байна. Хятадын засгийн газар Москватай ойр түншлэх болсныхоо төлөө Америк болон түүний холбоотнуудаас ихээхэн зэмлэл хүртэж байгаа.
Иймээс Москватай харилцаагаа тэнцвэржүүлж, Өрнөдтэй харилцаагаа хадгалахын төлөө байгаа Бээжингийн энэ төлөвлөгөө бол өөрийгөө төвийг сахисан энх тайвны зуучлагч гэсэн өнцгөөр харуулах гэж чармайлтынх нь нэг хэсэг гэж Өрнөдийнхөн дүгнэж байна.
Сүүлийн үед Хятад улс Орос улсад байлдааны зэвсгээр туслах гэж байна гэж Өрнөдийнхөн болгоомжилж байгаа. Харин Бээжин үүнийг няцаагаад байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.73] 2023-02-26 11:13:04
Зочин. Хятады тө улмажлалт бодлогб байна.Путин алдаа гарга дэлхийг жанжлах аюултай мөрөөдөлтний урьханд орох ээ
Зочин [192.82.69.130] 2023-02-26 17:53:28
Барууныхан шиг америк шиг зэвсэг өгөхгүй дайныг яриа хэлэлцээгээр шийд гэсэн нь монголын бодлоготой тохирч байна.
Зочин [202.9.40.108] 2023-02-26 08:39:58
Хятадад итгэх хэцүү гэж монголчууд сэрэх болгонл санахтун
зочин [122.201.21.254] 2023-02-26 00:17:49
Путин гуай дайнаа зогсоочихвол хориг аяндаа цуцлагдах байлгүй дээ? Энэ хүн яагаад Путин гуайг дайнаа зогсоо гэж хэлэхгүй, зөвлөхгүй байгаа юм бол оо? НҮБ-ын саяхан батлагдсан тогтоолыг хятад улс дэмжээгүй түдгэлзсэн санал өгсөн биз дээ? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [66.181.185.174] 2023-02-27 15:35:20
Украйн руугаа зайл
Зочин [64.119.25.161] 2023-02-25 20:27:45
Бээжин зальтай шүү
Зочин [71.163.37.57] 2023-02-25 20:15:50
Гатсаний чинь энэ олон хувийн арми гошин шог цаашаа үмхий үнэртнүүд
Зочин [59.153.115.41] 2023-02-25 19:21:03
Оросууд байлдаж л байг бүүр туйлдвал бидэнд ашигтай монголд шатуухуугаа өндөр өгөх нь тэдний зорилго шүү
ЗОЧИН [218.47.166.250] 2023-02-25 16:12:17
Бээжингийн "Энхийн төлөвлөгөө" гэгчид ерөнхийдөө Оросын талыг барьсан зүйлүүд бна. Дэлхий нийт шаардаж буй хамгийн гол зүйл бол "Орос түрэмгийлж эзэлсэн Украйны бүх нутгаас цэргээ ямарч болзолгүйгээр гаргаж, 1991 онд НҮБ, дэлхийн бүх улс хүлээн зөвшөөрсөн хил, тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг нь хангах" тухай заалт алга. Бээжингийн "Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хзндэтгэх" гэдэг нь Орос эзлэж аваад нутагтаа нэгтгээд ҮХ-даа оруулчихсан Оросын нутаг гээд буйг хэлээд бна уу гээд тодорхойгүй зүйл бгаа талаар барууныхан ноллон ярьцагааж бна.
Зочин [66.181.185.174] 2023-02-27 15:38:05
Тэгвэл Израйлийн газар нутгийн асуудлаар шүүж ярилцах л болно доо
зочин [103.57.93.220] 2023-02-25 11:25:09
Хориг зогсоод дайн үргэлжлээд байвал Орос л хүчирхжинэ. Орос Киевийг эзлээд Молдовыг дайтаад явж өгнө байлгүй. Ойлгомжтой Вагнер.Грозний армийнхан тийм л юмаа яриад эхэлсэн. Эх орноо хамгаалсан ард түмэн эцсээ хүртэл үзнэ. Орос аажимдаа суларвал энэ олон хувийн армиуд юу ч хийж мэднэ. Үндсэндээ Герасимовын үгийг сонсохгүй тийшээ л явчихлаа. Муугийн ёр