СУГАЛААНЫ ЭХ ОРОН

Aдмин / Хууль

Сүүлийн үед баяр давхцуулан элдэв сугалаа газар авлаа. Телевизийн сувгууд сугалааны нэвтрүүлгээр дүүрч, олны танил, урлагийн одод ч өөр өөрсдийн онцлогоор сугалаа явуулцгааж байна. Гэтэл сугалаа явуулах зөвшөөрөл олгогдсон эсэх нь тодорхойгүй байна.

Сугалаа явуулж буй аж ахуй нэгжүүд тодорхой шалгуур хангасан байх ёстой бол хувь хүмүүс өөрийн эд хөрөнгөө зарах зорилгоор сугалаа явуулж, зах зээлийн үнэлгээнээс давсан ашиг олж болох эсэхийг зохицуулсан хууль тогтоомж хэрэгжиж байгаа юу?

Эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж Монгол улсад гаруй бүртгэлтэй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хонжворт сугалааны талаар ганцхан заалт оржээ.

Энэ нь

19.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр.

Өөрөөр хэлбэл сугалаагааар иргэн, аж ахуй нэгж ашиг орлого олсон бол улсад татвар төлөх нь.

Гэхдээ сугалаа явуулж иргэдийн тав арван төгрөгийг төвлөрүүлэн гэнэтийн ашиг олох аж ахуй нэгж, иргэдийг шууд буруутгах бус биеийн амраар, хөдөлмөрлөхгүй хий хоосон азанд найддаг хүмүүс олон болохоор сугалааны шуурга намжихгүй байгааг дурьдах хэрэгтэй.

Сугалаа, хонжворт нэвтрүүлэг, энэ төрлийн үйл ажиллагааны нэг сөрөг тал нь иргэдийн азанд найдах сэтгэлгээг өдөөж, орлогынхоо тодорхой хэсгийг сугалаанд зарцуулах дадалд сургах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Гэвч зах замбараагүй олон сугалааг хязгаарлаж, татварын бодлого сайжруулахын оронд цахим харилцаа холбооны сайд Н. Учрал сугалааг өргөн нэвтрүүлгийн буюу улсаас татаас авдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд л хориглож бусад арилжааны сувгууд энэ төрлийн мэдээлэл сурталчилгааг чөлөөтэй хийж болохыг мэдэгдсэн.


Сэтгэгдэл

зочин [192.82.70.47] 2023-02-28 00:11:58

Хэн ч, хэзээч, юу ч хождоггүй сугалаа гэдэг нэртэй энэ худал хуурмаг залилангуудыг хэзээ болих вэ? Сугалаа гээчийг бүхэлд нь нэн даруй хориглооч ээ, ийм зүйл санаачилсан сэдсэн хүмүүсийг торгооч ээ, шийтгээч ээ.

madonna [122.201.31.27] 2023-02-27 23:43:53

enend hvmvvse bitgii itgeerei hudalch.huurmag hulgaich nar shyy

anaa [66.181.161.216] 2023-02-27 19:20:32

ene 2 zaya hudal huurmag nvvrsnii hulgaichdiin 1 yumshu mongo oloh hulgai luiwraa setgej bga shyy bolgoomjtoi nai

Иргэн [122.201.31.62] 2023-02-27 18:58:52

Яасан ичдэггүй амьтад вэ. Энэ хүүхэн өөрийгөө л их магтсан, гайхуулсан юм байх юм. 5- р ангийн бодлого бодож чадах болов уу.

Зочин [150.129.142.41] 2023-02-27 15:10:40

Хөгжлийн банк , нүүрсний хулгайн мөнгө угаагаад байна бус уу

Зочин [103.26.194.68] 2023-02-27 14:56:16

Энэ бүүр луйвар дээрмийн шинжтэй суглаанууд зурагтаар гаргах боллоо. Хэн нэг дарга сайд УИХ гишүүдийн юм биш биз.

Зочин [103.26.193.20] 2023-02-27 14:25:19

2 ЗАЯАГ ИХ ХҮНДЭЛДЭГ БАЙЛАА ГЭТЭЛ ХААНА МӨНГӨ ОЛОХ, АРД ИРГЭДИЙГ ХААНА ЯАЖ ХӨӨРГӨЖ САГСУУРУУЛЖ ХУЛЬХИДАХУУ ЯАЖ СААХ УУ ГЭСЭН БОДОЛТОЙ МУУХАЙ ХҮМҮҮС. МӨН ӨЛӨН ӨССӨН ТАРХИ НЬ ХЭЗЭЭЧ ӨЛСГӨЛӨН БАЙДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ ХОЁР ДЭЭР ХАРАГДДАГ БОЛСОН ИХ МУУХАЙ ӨЛӨН, ХҮНИЙ САЙХАН ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ АЙМААР АШИГЛАДАГ МУУХАЙ ХҮМҮҮС ГЭДЭГ НЬ ТОД ИЛЭРСЭН ТҮҮНЭЭС ХОЙШ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН 2 ЗАЯАГ ТООХОО БАЙСАН

Монгол [46.114.151.193] 2023-02-27 14:10:32

Энэ бол зүгээр л луйвар шүү. Хүмүүс ч гэсэн өөрсдөө анхаарал болгоомжтой байх хэрэгтэй дэ.

Irgen [183.177.98.26] 2023-02-27 09:54:46

Huuchin mashinaa sugalaand uguh neriidleer nugalj ashig olson bol shudargaar tatvaraa tuluh heregtei dee. Aztan ni yamar hun shalgarsan yum be hamaatan sadnaa songoj irgediig hulhidsan yum bish biz. Uund hyanalt tavidag baiguullaga bna uu.

Зол [64.119.26.92] 2023-02-27 09:36:50

Телевизүүд хуурамч сугалааны тохирол явуулж мөнгө олдог .Ингэж хамаг цагаа авдаг.Олигтойхон мэдээ мэдээлэл,шинийг эрэлхийлсэн нэвтрүүлэг бэлтгэх чадвартөй сурвалжлагч,сэтгүүлч ч алга чадвар мөхөс рүмүүс баахан телевиз байгуулсан тэр нь мөхсүгэй сугалааныхаа нэвтрүүлэгтэй хамт

Зочин [202.131.225.53] 2023-02-27 08:45:25

энэ байнгай явж байдаг сугалааны нэвтэрүүлгүүдийг харж хянадаг газар байна уу


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.