Саудын Арабын гадаад хэргийн сайд Украинд анх удаа айлчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Киевт хүрэлцэн очжээ. Түүний энэ айлчлал Саудын Араб, Украин хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилд болж байгаа анхных нь юм байна.

Украины ерөнхийлөгч Зеленский, хунтайж Фейсал бин Фархан Аль-Сауд нарын ням гарагт хийсэн энэ уулзалтын дүрс бичлэгийг Украины ерөнхийлөгчийн албанаас нийтлүүлжээ. Зеленский энэ уулзалтыг “хоёр талын харилцан ашигтай яриа хэлэлцээ цаашид эрчимжихэд түлхэц үзүүлнэ” гэж итгэж байгаагаа Инстаграм хуудсандаа мэдээлсэн байна. Саудын арабын сайд харин Эр-Рияд хямралд нэрвэгдсэн Украинчуудад тусламж үзүүлэхийн төлөө байр суурьтай байгааг илэрхийлээд, тус улс дайн сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар эцэс болгох нь зүйтэй гэж үзэж байгааг мэдэгджээ. Саудын Араб улс Украин, Оросын хоорондох хямралд төвийг сахисан байр суурь баримталдаг.

Өнгөрсөн онд тус улс, Америкийн хоёр, Британийн 5 иргэнийг чөлөөлсөн олзныхон солилцох хэлэлцээнд зуучлагчаар оролцож байжээ. Украины Ерөнхийлөгчийн албаны дарга Андрей Ермак мөн энэ уулзалтыг амжилттай боллоо хэмээн “Телеграм” сувгаар мэдээлсэн байна. Тэрчлэн Украинд хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр 100 сая америк долларын, нефть бүтээгдэхүүний хэлбэрээр 300 сая долларын тус тус тусламж үзүүлэх тухай хоёр багц тусламжийн баримт бичигт хоёр тал гарын үсэг зурсныг мэдээлжээ.

Мөн Йемен дэх хути босогчдын хүчнийхэн Ираны нисгэгчгүй онгоцууд ашигладаг байдлаас үүдэж Украин, Саудын Араб хоёр улс нийтлэг сорилт, тэдгээрийг шийдвэрлэх шаардлага тулгарч байгааг Украины ерөнхийлөгчийн албаны тэргүүн мөн тэмдэглэсэн байна. Үүнтэй холбогдуулж тэрээр, өнгөрсөн оноос хойш Ираны нисгэгчгүй онгоцуудыг оросын хүчнийхэн мөн ашиглаж, Украины эрчим хүчний дэд бүтцүүдийн эсрэг халдлага үйлдэж байгааг мөн дурджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.