Иран улс цөмийн гэрээнд зааснаасаа 18 дахин их хэмжээний уран баяжуулсан гэж зарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Иран улс цөмийн гэрээнд зааснаасаа 18 дахин их хэмжээний уран баяжуулсан гэж Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагт зарлажээ. Тус агентлагийн мэдээлснээр Иран улсад гэрээгээр хүлээн зөвшөөрсөн баяжуулсан ураны хэмжээ 202.8 килограмм хэдий ч өдгөө энэ нь хэтэрч, 3 тонн 760 килограмм болсон гэнэ.

Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Ираны цөмийн объектоос 83.7 хувь хүртэл баяжуулсан уран илрүүлсэн байна. Энэ нь цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд бараг бэлэн болсон гэсэн үг. Цөмийн зэвсэг бүтээхэд ураныг 90 хувиар баяжуулах шаардлагатай байдаг гэж “Франс Пресс” агентлаг дамжуулжээ.

Олон улсын атомын энергийн агентлаг, Иран улс баяжуулсан ураны хэсэг хаанаас гарч ирсэн талаар хэлэлцэж байгаа тухай тайланд дурдсан байна.

Тегераны хувьд 60-аас дээш хувиар баяжуулсан гэдгээ үгүйсгэсэн хэвээр байна. Исламын Бүгд Найрамдах Улсын Атомын энергийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди “Ураныг 60-аас дээш хувиар баяжуулах оролдлого одоогоор хийгээгүй” гэж мэдэгджээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд Пентагон Ираныг атомын бөмбөг үйлдвэрлэх техникийн боломж бүрдсэн болохыг зарласан байна. Тус улсад нэг цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд 12-хон өдөр хангалттай гэж АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Колин Каль Төлөөлөгчдийн танхимд хийсэн сонсголынхоо үеэр мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.2] 2023-03-02 14:04:11

пзда шиг оркуудыг цөмийн бөмбөгтэй болохоос нь өмнө довтлоод үнс нурам болгоочэээ фзда юмаа бас нэг Орос шиг Хойд солонгос шиг цөмийн бөмбөгөөр шантаажилсан лалрын дарангуйлагч оркууд боллоошдээ

Zochin [202.126.89.173] 2023-03-04 17:01:40

Hutsaa uhree


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.