АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлэв

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Америкийн Засгийн газрын өндөр албаны хүмүүс Оросын талын нөлөөтэй бүс нутгийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх эрмэлзэлтэй байна. Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Казакстан улсад айлчилж, тус улсын төрийн тэргүүнээс гадна Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан улсуудын удирдагчидтай уулзсан байна.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Төв Азийн орнуудад Жо Байдены Засгийн газраас амласан 25 сая доллар дээр, худалдааны замыг өргөжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор нэмэлтээр 25 сая доллар амласан байна.

Мөн энэ бүсийн улс орнуудын Засгийн газрууд нийтлэг сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, ирээдүйгээ өөрсдөө бүтээхийн тулд хамтран ажиллахдаа хамгийн хүчирхэг байдаг гээд Нэгдсэн улс тууштай түнш байх эрмэлзэлтэй хэмээжээ.

Харин Оросын Засгийн газар, бусад хуучин Зөвлөлтийн улсууд багтдаг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн Казакстан улсын Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди "Казахстан улс Орос, Украин хоёртой түүхэн харилцаатай. Бидний эдийн засаг урт удаан хугацаанд харилцан уялдаатай байсан" гэж ярьсан байна. Тус улс Украины газар нутгийн талаарх Владимир Путины байр суурийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг юм.

Төв Азийн орнуудын удирдагчдын хувьд Бээжинтэй мөн дипломат харилцаагаа хадгалсаар ирсэн. Тэд хоёр долоо хоногийн өмнө Хятадын Засгийн газраас эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор хийсэн нэг чуулганд оролцсон байна.

Харин Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хятадын талыг Москвад зэвсэг нийлүүлэхээс сэрэмжлүүлэн, хориг арга хэмжээг нь зөрчсөн, Оросын талын дайны ажиллагааг дэмжсэн аливаа компаниудад чиглэсэн арга хэмжээ авахаас татгалзахгүй гэж мягмар гарагт анхааруулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.