Туркийн Ерөнхийлөгч байгалийн гамшигт өртсөн бүсийг сэргээн босгохоо амлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн зүүн бүс нутгаа сэргээн босгохоо мягмар гарагт амлажээ. “Барилгын нурангийг бүрэн зайлуулж цэвэрлэсний дараа сэргээн босгох ажлыг эхлүүлнэ” гэж Р.Эрдоган газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужийн Эльбистан дүүрэгт очих үеэрээ мэдэгдсэн байна. Ойрын саруудад 309 мянган байшинг барих ажлыг эхлүүлнэ хэмээн тэрбээр хэлжээ.

Хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд Адана, Адияман, Диярбакыр, Элазиг, Хатай, Газиантеп, Кахраманмарас, Килис, Малатья, Османие, Шанлыурфа зэрэг 11 муж өртсөн бөгөөд Туркийн зүүн нутаг, Сирийн баруун хойд нутгийн олон сая оршин суугч нэрвэгдсэн юм.

Эрдэмтэд уг гамшгийг “байгалийн онцгой үзэгдэл” гэж тодорхойлж байгааг Р.Эрдоган дахин онцлон хэлсэн байна. “Бид байгалийн гамшигт өртсөн муж, дүүрэг, тосгодыг сэргээн босгоод зогсохгүй ижил аюул нүүрлэж байгаа бусад нутаг дэвсгэрт холбогдох ажлуудыг хийнэ” гэж тэрбээр хэллээ. Ерөнхийлөгч мөн газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэн мэдрэгдсээр байгааг олон нийтэд анхааруулаад, нурсан барилгаас болгоомжлохыг уриалжээ.

Р.Эрдоган дараа нь Кахраманмарасын Афсин дүүрэгт очих үеэрээ Засгийн газар байгалийн гамшгийн улмаас хохирсон хүмүүст тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг арилгах алхмуудыг нэн даруй авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Байгалийн гамшигт өртсөний улмаас орон гэрээ орхин нүүхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүст 15 мянган лира /794 ам.доллар/ олгож эхлээд байгааг тэрбээр нэмж хэлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.