Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 17-ныг хүртэл хойшлуулж, 32 хүнийг хилээр гарахыг хориглолоо
Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн. Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд яллагдагчдаас ирүүлсэн зарим хүндэтгэх шалтгааны дагуу хуралдааныг хойшлуулах саналыг тавиад байна.
Тодруулбал зарим шүүгдэгч хичээлтэй, гадаадад айлчлалтай, шүүх хуралдаан давхардсан, өмгөөлөгчөө солих хүсэлтэй, шинэ өмгөөлөгчтэй болсон тул, эрүүл мэндийн улмаас гэх мэт олон шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах саналыг тавьжээ.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт 191 оролцогч ирээд байна. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн байна.
Шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
irgen [202.9.40.201] 2023-03-05 14:28:17
Helj.yrih .uzel bodloo hasuulj.barag ug duugarval barini.horino .turuu hundel gesen msj bicheed.daraa HB nii hergiig houshluulj bga uom.Odoo yahav saaral ordoni hulgaichuudad bazuulaad suuj bhaas daa.Ed naraas tom 2 hulgaichuudiin ner negch garahgui bga biz.Bid ch neriig n helj bolohgui.Shuuh ter msjee eersdiinhee shuugchid unen.shudarga ajilaa hii gj yvuulah bsaniim.
ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-03 09:40:18
АВИЛГАЧ ШҮҮГЧ НАР ХОЙШЛУУЛЖ МАРТУУЛАХААС ӨӨР ЮУ ХИЙДГИЙН БҮГДИЙГ СОЛЬЖ ХУУЛИЙГ ӨӨРЧИЛ
Зочин [192.82.74.180] 2023-03-02 21:37:16
Ажнай батэрдэнэ өөр ноцтой хэргийн улмаас улсын мөрдөн байцаах газарт шалгаглюдаж бна гэсэн үү
Иргэн [103.229.120.148] 2023-03-02 18:39:09
Бүх яллагдагчийг хорихгүй бол тарж алга болж элдвийн шалтаг тоочоод эсвэл авилгын мөнгөнөөс хөлс төлбөр авсан өмгөөлөгч нар шалтаг хор найруулж шүүх хурлыг энэ жилдээ лав хийлгэхгүй юм байна.
ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-02 16:07:01
За да энэ хугацаанд шүүгдэгч нар асуудлаа шүүгчгүйгээр шийдчихсэн байна биз дээ.
Зочин [192.82.70.55] 2023-03-04 01:08:17
Шүүгч гээд байгаа гар хөл нь хугацаа өгөөд,энэ хэд хоногт асуудлаа зохицуулчих гэсэн юм байна лдаа ккккк