Виктор Орбан: Европт Америкийн оролцоогүй өөрийн гэсэн эвсэл хэрэгтэй

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн нөлөөнөөс ангид өөрийн гэсэн цэргийн эвсэл Европт хэрэгтэй хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Швейцарийн сэтгүүлд ярьсан нь пүрэв гарагт нийтлэгдсэн байна. Долоо хоног тутмын “”Дэлхийн 7 хоног" хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Шийдэл нь Европын НАТО байх болно. АНУ-ын нөлөөллөө тэлэх гэсэн цаашдын эрмэлзэл, Өрнөдийнхөн Оросын сөргөлдөөнд хүргэнэ” хэмээсэн байна.

Мөн Украинд дайны нөхцөл байдал үүсэхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьсан талаараа тэрбээр "НАТО зүүн тийшээ Украин руу өргөжиж байгаад Москва санаа зовниж байна" гэж өгүүлсэн байна. “Путин надад Польш, Румын дахь Америкийн пуужингийн баазууд болон Украин, Гүрж дэх НАТО-гийн өргөтгөл асуудал болж байна" гэж хэлсэн. Би Путины хэлснийг ойлгож байна” хэмээн Унгарын Засгийн газрын тэргүүн ярьжээ.

Гэхдээ Украин дахь цэрэг дайны ажиллагааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Виктор Орбан хэлсэн байна.

Түүнчлэн тэрбээр Унгар улсаа Орос Украины сөргөлдөөнөөс хол байсан нь дээр гэж үзэж байгаагаа хэлээд “Өрнөдийн улсууд биднийг боломжтой бүх хэлбэрээр энэ дайнд татан оруулахыг хүсч байгаа тул Будапешт байнгын шахалт дарамтад байна” хэмээжээ.

Ингэхдээ “Брюсселийн гаргасан шийдвэрүүд Европын улсуудаас илүү Америкийн ашиг сонирхлыг тусгадаг, өрнөдийн орнууд Украинд энх тайван тогтоохыг хүсч байгаа бол өөрийн үнэн хүсэл, сонирхлоо харуулах хэрэгтэй. Өнөөдөр өрнөдөд наад зах нь ийм хүсэл зориг дутагдаж байна” гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ярьсныг Оросын хэвлэлд мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.184] 2023-03-06 03:56:00

Нэг өдөр европчууд дайн дажнийг зэвсгийн хүчээр шийднэ гэсэн бодлыг эсэргүүцэн тэмцэнээ.Англи герман франц америкт хүртэл эхлэл нь явагдаж жагсаж байна.Цөмийн зэвсэгтэй улс ялагдаж ээ гэвэл сонин сонсогдоно.Бленкин Лавровтай уулзахдаа NEW START гэрээндээ орос эргэж ороочээ .Асуудлыг яриа хэлэлцээгээр шийдье гэж гуйв.Олон улсад гэрээ чухал гэдгийг АНУ санах шиг болов.Укрнацистууд Минскийн гэрээгээ дагах нь зөв.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-05 18:40:02

Дэлхийн 1-р цэрэг арми, зэвсэгт хүчин, 1-р эдийн засаг, дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 1/4-ийг үйлдвэрлэгч их гүрэн АНУ-ын ивээлээр Европ, тэр дотроо Унгар гэх өчүүхэн орон оршин тогтнож буйг энэ фашизмын үлдэгдэлийн хоосон толгой сэхээрэхгүй, энэ хогийн аав нь фашизмтай хамт тулалдаж байсан гэж бгаа, энэ хогийн Унгар Европоос салвал улс нь устажалга болохыг энэ хог ухаарахгүй том том хуцна гүү.

Зочин [103.57.92.139] 2023-03-08 17:52:12

Чамайг бодвол улс толгойлж байна!

Зочин [66.181.187.43] 2023-03-05 19:43:56

Чам шиг тархиа угаалгасан манкуртаас илүү юу болоод байгааг ойлгож байгаа бөйхаа

зочин [202.9.46.126] 2023-03-05 11:22:36

Европын улс орон АНУ ын оролцоогүй эвсэл холбоо байгуулах нь зүйтэй дайн дажингүй амар тайван амьдрах боломж хэцүү дайн өдөөж ашиг олдог улс гай зовлон болн бна ЕХ Оростой учраа ололцож чадна

зочин [103.229.122.144] 2023-03-04 22:39:47

Энэ хүн Путин гуайн найз, Путины талыг баримтлагч гээ биз дээ? Энэ хүн Путин гуайд дайн түрэмгийллээ нэн даруй зогсоогооч ээ гэж хэлээсэй, зөвлөөсэй. 2 үзүүртэй зүү шиг байж болохгүй байх даа? тэгээд ч хэдэн жил энэ албан тушаалд суугаа билээ дээ? Улс эх орон, ард иргэддээ гайтай, хор уршигтай, муу үр дагавартай зүйл хийхгүй байх нь зөв байх даа?

Зочин [58.77.186.155] 2023-03-04 12:52:42

Хуцваа мөн, Америкийн оролцоогүй бол эрх чөлөөгөө олохгүй байсан юм байж... Арай гэж оросын савраас гарчихаад ингэж хуцах гэж

Зочин [66.181.187.43] 2023-03-05 19:44:42

Чи юу ч мэдэхгүй ац байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.