Алтайн хойлог шувууг агнаж, хууль бусаар худалдан борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүллээ

Aдмин / Хууль

Экологийн цагдаагийн алба 2023 оны эхний 3 сарын байдлаар хууль бусаар ан агнах 42 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор Ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог 13 тооны шувууг агнаж, хууль бусаар худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан 10 холбогдогчтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Ховор ан, амьтанг хууль бусаар агнасан тохиолдолд:

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

MARSHIL.LD,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-06 10:11:26

ZAISAN,UUL,DEER,XEDEN,XOILOG,SHUBUU,BAIDAG,XOILOG,N,XYMYYSYYDIG,MELEN,XOILOG,ZANG,XYRDEG,BAINA,

Зочин [1.230.76.219] 2023-03-05 13:30:59

Хойлгийг тахиа шиг гаршуулж өсгөх хэрэгтэй. Даанч тэнэг болохоорс чадахгүй л дээ нийтээрээ мангар тэнэг сэзс л ярьдаг донтой заваан

Зочин [66.181.160.121] 2023-03-05 14:36:35

зүйл ангиа унш даа тэжээж, гаршуулсан, үржүүлсэн бол бас ял авна. өөрөөр хэлбэл малд чинь янгир аргал ирж нийлээд малтай чинь хамт бэлчээд байвал ял авна шүү. түрүүн нэг тэнэг малчин өдөр болгон худаг дээрээ янгир усалдаг, тэд ирж хажууд нь услахын хүлээгээд зогсдог гээд гайхуулаад зураг тавиад байсан энэ зүйл ангиар бол гаршуулсан гэж нотлох баримтаа л үзүүлж байгаа юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.