ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ТУРКЭД 400 ОРЧИМ ГУТЛЫН ҮЙЛДВЭР НУРЖЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

Туркэд хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас гутлын үйлдвэрлэлийн гол бүс болох Антакьяд 400 орчим гутлын үйлдвэр нуржээ. Энэ талаар Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Берке Ичтен Shoe Intelligence-д мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас нурсан үйлдвэрүүд нь Туркийн нийт үйлдвэрийн хүчин чадлын 10 хувийг эзлэж байсан бөгөөд энд 10 мянга орчим хүн ажиллаж байсан аж. Туркэд нийтдээ 10 мянга орчим гутлын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг, эдгээр үйлдвэрт 350 мянган хүн ажиллаж, жилд 550 сая хос гутал үйлдвэрлэдэг юм байна.

Эдгээр үйлдвэрүүд Стамбул, Измир, Конья, Антакья, Адана хотуудад үйлдвэрлэлийн бүс үүсгэн үйл ажиллагаа явуулдаг аж. Газиантеп, Адана хотууд ч газар хөдлөлтөд өртсөн ч эдгээр хотуудад байрлах гутлын үйлдвэрүүд байгалийн гамшигт өртөөгүй байна.

Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний мэдээлснээр, Антакья бүсэд ажиллаж байсан хүмүүс "туршлагатай гуталчид" байсан гэнэ. Тэднээс хичнээн нь байгалийн гамшгийн улмаас амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа, үйлдвэрүүдийг сэргээхийн тулд засгийн газрын дэмжлэгтэйгээр бусад холбоодтой хамтран хандив цуглуулж байгааг тэрбээр онцолжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.196] 2023-03-07 00:56:18

Хэлэхэд муухай л юм гэхдээ энэ нь манайх шиг мал аж ахуй арьс шир элбэг оронд боломж юм даа.

Зочин [112.72.2.138] 2023-03-09 09:23:07

МОНГОЛД Ганц Ч гутлын үйлдвэр Байхгүй,,,,,,,,,, Туркд,,,400 гэн,,үүүү,

Зочин [59.153.115.231] 2023-03-07 12:15:53

Огт юм хийдэггүй тул боломж ч биш завшаанч биш.

Сүнжидмаа [202.9.46.93] 2023-03-06 23:54:17

Баярлалаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.