НҮБ-ын гишүүн орнууд гадаад далайг хамгаалах тухай хэлэлцээр эцэслэн боловсруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын гишүүн 100 гаруй улсын төлөөлөгчид Гадаад далайн биологийн олон төрөл зүйлийг хамгаалах тухай хэлэлцээрийн эхийг боловсруулж дуусжээ. Далайн амьтан ургамлыг мөхөж үгүй болохоос сэргийлэхэд энэ баримт бичиг чухал үүрэгтэй гэж байгаль хамгаалагчид үзэж байна. 15 жилийн турш хэлэлцэгдсэн энэ баримт бичгийн эхийг НҮБ-ын удирдлага дор урт удаан хугацаанд 5 үе шаттай үргэлжилсэн хэлэлцээний дүнд эцэслэн боловсруулжээ.

2030 он гэхэд улс орнууд хуурай газрын 30, далайн 30 хувийг хамгаалалтад авна гэж заасан “Гуч/Гуч” нэртэй хөтөлбөрт энэ хэлэлцээр чухал түлхэц үзүүлнэ гэж тооцогдож байна. Тэрхүү хөтөлбөрийг өнгөрсөн оны 12-р сард Монреальд баталжээ. Европын комисс энэ гэрээг “түүхэн” хэмээн нэрлэж, өнөөгийн бидэнд төдийгүй, ирээдүй хойч үед нэн чухал далай тэнгисийн амьтан ургамал, биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад урагшлах алхам боллоо” гэж мэдэгдэж байсан юм.

Өнөөдрийн байдлаар гадаад далайн тун багахан хэсгийг хамгаалалтад авсан байдаг байна. Биологийн олон төрөл зүйлд гол аюул учруулж байгаа зүйл нь загас агнуурын хязгаарлалтгүй үйлдвэрлэл байдаг. НҮБ-д явагдсан дээрх яриа хэлэлцээнд оролцсон “Гринпис” байгууллагын төлөөлөгчид хэлэлцээрийг аль болох түргэн соёрхон батлахад уриалж байна. Европын Холбоог одоо даргалж байгаа Швед улсын ГХЯ энэ баримт бичгийг 2015 оны Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийн дараа орох “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэл дэх олон улсын нэн чухал баримт бичиг” гэж нэрлэжээ.


Сэтгэгдэл

Кх! [139.5.219.52] 2023-03-08 02:09:47

Монголоос бол их хол асуудал байна. Хятад, Орос 2 далайгаас хоолоо сайтар олж байвал Монголын 5 хошуу мал арай бүтэн байх юм уу даа. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.