Рафаэль Гросси: Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд уран баяжуулаагүй

Aдмин / Гадаад мэдээ

Иран улс цөмийн зэвсгийн хэмжээнд уран баяжуулаагүй гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгджээ.

Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд уран баяжуулаагүй хэмээн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси даваа гарагт мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Иран улсын цөмийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн тэрбээр энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгана гээд “Айлчлалынхаа үр дүнг Вена хотод болж байгаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна” гэсэн байна.

Тиймээс одоо энэ байгууллагын удирдлагын зөвлөл Иран улсын цөмийн хөгжлийг хэрхэн үнэлж, юу хэлэлцэх бол гэдэг нь анхаарал татаж байна.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт Иран улсад айлчилж, тус улсын цөмийн хөгжлийн асуудлаар хэлэлцсэн.

Үүнээс өмнө энэ байгууллага тус улсын "Фордов" цөмийн байгууламжаас авсан дээжээр ураныг 83.7 хувиар баяжуулсан нь тогтоогдсон гэж мэдэгдээд байсан юм. Энэ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай 90 хувийн баяжуулалтаас хэдхэн хувиар бага хэмжээ болохыг шинжээчид хэлж байсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.