Володимир Зеленский: Бахмутын төлөөх тулалдаан дайнд хамгийн том үр дүн авчрах болно

Aдмин / Гадаад мэдээ

“Бахмутын төлөөх тулалдаан дайнд хамгийн том үр дүн авчрах болно” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. Украины Төрийн тэргүүн өчигдөр Украины цэргийн удирдлагуудын хуралдаанд оролцож, Бахмутыг хамгаалах, хотын байршлыг бэхжүүлэх шийдвэр гаргасан байна.

Хуралдааны үеэр Украины Зэвсэгт хүчний тэргүүн Валерий Залужный “Хортица” цэргийн шуурхай стратегийн бүлэглэлийн командлагч Александр Сырский нар хотын хамгаалалтыг үргэлжлүүлэх санал гаргасан талаар Зеленскийн албанаас дамжуулжээ.

Түүнчлэн “Свобода” батальоны орлогч командлагч Володимир Назаренко хэдий хүнд нөхцөлд байгаа ч цэргүүд хотыг хамгаална, ухрах тушаал ирээгүй гэж зарласан байна.

Үүнээс өмнөхөн Америкийн дайныг судлах хүрээлэнгийн шинжээчид Украиныг Бахмутаас цэргээ гаргах, эсвэл хамгаалалтаа үргэлжлүүлэх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй гэж мэдээлж байсан юм. Оросын цэргүүдийн хувьд Донецк мужийн Бахмут хотыг эзлэн авах зорилготой. Учир нь тэдэнд үүнээс илүү ялалт байгуулах хувилбар байхгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс даваа гарагт мэдэгдсэн.

Бахмут нь оросуудад стратегийн томоохон ач холбогдолтой хот биш. Гэхдээ энэ хотын төлөөх хүнд хэцүү тэмцэл, тулалдаан үргэлжлэх төлөвтэй байна гэж Нед Прайс онцолжээ. Түүнчлэн өвлийн турш тулалдааны эрчим бага зэрэг буурсан ч зүүн, өмнөд хэсэгт үргэлжилж байгааг тэрбээр мэдэгдсэн байна.

Төрийн департаментын төлөөлөгчөөс гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Бахмутын асуудлаар мэдэгдэл хийсэн. Оросууд Бахмутыг эзлэн авлаа гэхэд энэ нь Москва дайны үйл явцыг өөрчилж чадсан гэсэн үг биш гэж тэрбээр зарлажээ.

Бахмутын төлөөх тулаан 2022 оны долоодугаар сараас хойш буюу бүтэн найман сарын турш үргэлжилж байна. Энэ сарын эхээр “Вагнер” бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Бахмутыг бараг бүслэн авсан гээд, Украины армийг хотоос гарахыг уриалжээ.


Сэтгэгдэл

Буруу, цолмон [64.119.27.203] 2023-03-09 16:55:10

Ямар, нэг, зөрчөлд, зөвхөн, нэг, тал, буруутай, байдагүй, Овоо, босгоогүй, бол, шаазгай, суухгүй, гэж, Монгол, үг, би Зөрчлийг, дайнаар, шийдэх, ньбуруу, хэлэлцэж, ойлголцож, шийдэх, хэрэгтэй Хэлэлцээрийн, шэрээнд, суулгах, ажлыг, зогсоож, байгаа, зүүль, бол Маргалдагч, тэмцэгч, нарыг,, эвлэрүүлэх, биш. зэвсэглэж, дайныг, улам, дэвэргэж, байгаа, явдал Энэ, бол, тус, биш, энээж, байгаад, хорлож, байгаа, үүлдэл

Зочин [202.179.25.74] 2023-03-09 12:23:18

амьсгаа чадах уу

zochin [73.111.180.213] 2023-03-08 22:30:20

ene daind xen ch ylagch ugui xairan gazar nutag xairan saixan ukrain oros zaluus uxlee xurdan zogsoosoi yamar saikhan nutagdainy xold ram bolloo

зочин [192.82.81.56] 2023-03-08 21:26:29

Оросыг өмөөрөөд, дайныг дэмжээд байгаа хүмүүс нэн даруй орос руу явж Путин гуайн төлөө байлдаач ээ. Одоогийн орос бол Зөвлөлт Холбоот улс биш гэдгийг ойлгодоггүй юмуу? Зөвлөлт холбоот улс 15 бүгд найрамдах улсаас бүрдэж байсны нэг нь л орос шүү дээ. Зөвлөлт холбоот улс задраад одоо 15 тусгаар улс болсон, эдгээрийн нэг нь Украйн. Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

зочин [59.153.86.116] 2023-03-08 21:03:33

Путин оросын империйг мөн улаан империйг дахин сэргээн босгох туйлын зорилгоо биелүүлэх гэж улайрч байгаа хүн .оросын дээрэнгүй үзэл хэзээд үл арилах тогтоц .манай монгол улс алс ирээдүйг харж бодож бодлогоо явуулж байж урт удаан оршин тогтоно . орос ах найрамдалт ахан дүүс гэсэн ойлголт одоо бол байхгүй зөвхөн ашиг сонирхол .хятад манжийг яагаад алга болгосныг эргэн сана бид хятдаар бүх зүйлээ хийлгэн авч байна өөрсдөө юу ч хийж чадахгүй болсон энэ чинь манжийн алга болсон гол шалтгаан

Zochin [202.9.40.66] 2023-03-08 18:29:06

Orosiin hiij bui chuluuluh ajillagaag Mongold hamaaruulan oilgoj bui ni usan teneg hunees l garah uhaan biz.

Зочин [64.119.27.203] 2023-03-08 17:39:45

Энэ, дайн, орос, үндэстнийг, хавчин, гадуухаж, эрх, чөлөөнд, нь, халдаж, байснаас, үүссэн, дайн Үүнийг, Орсууд, зүгээр, хараад, суух, уу

Зочин [192.82.68.68] 2023-03-08 12:51:32

Орсууд энэ нутгаас гарсан ч укрнацистууд урьдын 8 жил бөмбөгдсний адилаар бөмбөгдсөөр байх болно.Харин украйн зүүн гурван мужаа тусгаар улс мөн гээд зарлачихсан тохиолдолд дайн дуусах магадлал маш өндөр.Украйнчууд энэ дайныг эхлүүлсэн шигээ дуусгавал болох юм

Зочин [203.169.50.239] 2023-03-08 14:30:55

Укриан Оросын нутаг руу халдсан юмуу, Орос эхэлж Укриан руу довтолж нутаг дэвсгэрий нь эзэлчихээд байгааг харж байна уу

Галзуу [64.119.27.203] 2023-03-08 11:28:42

Галзуу, хүнийг, ерөнхийлөгч, болгосон, гайгаар, олон, хүн, амь, насан, алдсаар Яамар, улсын, иргэн, байх, НЬ, хамаагүй, төрсөн, нутагтаа, аз, жаргалтай, амьдрах, НЬ, чухал Орсод, одоо, байгаа, нутагыг, НЬ, өгөөд, дайныг, зогсоо, тэнгээ

Зочин [64.119.27.203] 2023-03-08 17:34:11

Тусгайр,, улс, болох, үгүй, НЬ,, тухайн, ард, түмний, эрх, тэдний, сонголт Гадны, ямар ч, улс, оролцох, эрхгүй,Тусгайр,улс,болно,гэж,,тухайн,муж.ууд,шийдсэн,.бол Болгох,хэрэгтэй,тухайн,үндэстний,эрх,,Тухайн,мужуудад,Орсууд,амьдардаг,гээ,биз,ээ

Зочин [203.169.50.239] 2023-03-08 14:39:04

Усан толгой, хэрэв Орос Монгол руу довтолоод Сэлэнгэ, Хөвсгөлийг эзлээд авчихсан бол газар нутагаа өгөөд одоо дайнаа зогсооe гэх үү тийм юм байдаггүй юм Оросуудад битгий долигонож бай, Оросууд дотороо хэд хэд хуваагдвал Монголд л ашигтай

Зочин [192.82.84.242] 2023-03-08 14:22:29

Энэ хоёр шиг бичиг үсэггүй улсууд Оросуудыг дэмждэг нь нэг юм хэлээд байгаа биз...


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.