РИО ТИНТО КОМПАНИ АВЛИГЫН ХЭРГЭЭР 15 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨХӨӨР БОЛЛОО
Рио Тинто компани Гвиней дэх уул уурхайн “үнэ цэн бүхий” эрхээ хадгалахын тулд авлига өгсөн хэргээр 15 сая долларын торгууль төлөхөөр болжээ. Арав гаруй жилийн өмнө Рио Тинтогийн зөвлөх Гвинейн төрийн албан хаагчийг хахуульдах гэж оролдсон гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо мэдэгдсэн байна.
Түүнчлэн Рио Тинто тухайн хүнд төлөх төлбөрөө зохих ёсоор бүртгээгүй гэж тус хорооноос мэдэгдсэн нь санхүүгийн бүртгэлийн систем нь хяналтгүй байгааг харуулж байна гэж буруутгажээ. Харин Рио Тинто зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй ч үгүйсгээгүй байна. Ийнхүү тэд торгуулиа төлөхөөр болсон байна.
Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон "Бид арав гаруй жилийн өмнө болсон үйл явдлуудтай холбоотой энэ асуудлыг зохих бөгөөд боломжийн нөхцлөөр шийдвэрлэсэндээ баяртай байна" гэж мэдэгджээ. Тэд энэ асуудлыг мэдсэн даруйдаа дотоод шалгалтыг эхлүүлсэн бөгөөд холбогдох албан тушаалтнууддаа мэдэгдэл хүргүүлснээ мөн хэлжээ.
Даваа гарагийн энэхүү шийдвэр нь Рио Тинто Гвиней дэх уул уурхайн эрхийн асуудалд туслахаар Францын хөрөнгө оруулалтын банкирыг зөвлөхөөр хөлсөлж байсан 2011 онтой холбоотой үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэлтэй гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос мэдэгдсэн юм.
Мөн тус хорооноос дээрх банкир нь Гвинейн засгийн газрын албан тушаалтанд 800,000 гаруй доллар санал болгож, олборлолтын эрхийг хадгалахыг оролдсон гэж хэлсэн байна. Харин Рио Тинто энэ ажлыг хийсэн зөвлөхөд 10.5 сая доллар төлсөн гэж эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: Өрөг.мн
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.142] 2023-03-09 13:48:04
Монголоос зайл хулгайч дээрэмчидээ
Зочин [202.21.108.62] 2023-03-09 10:48:24
Монголын неолибералуудын тархийг угаагаад олон нийтийн компани авлига өгдөггүй гд ойлгуулчихсан бдаг, одоо оройлуу нь орж л байдаг байгаа даа.