НҮБ-ЫН ТЭРГҮҮН УКРАИНД АЙЛЧИЛНА
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевийг зорьж байна.
Польшид мягмар гарагт хүрэлцэн ирсэн А.Гутерреш В.Зеленскийтэй Киев хотноо лхагва гарагт уулзана. НҮБ-ын тэргүүн Украинд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурав дахь удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.
НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, А.Гутерриш, В.Зеленский нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн экспортыг хөнгөвчлөх зорилго бүхий баримт бичгийн хэрэгжих хугацаа энэ сарын 18-нд дуусах юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, НҮБ-ын тэргүүн Москвад айлчлахаар төлөвлөөгүй байгааг дурджээ. Түүний хэлснээр, А.Гутерриш Нью-Йоркоос хөдлөхөөсөө өмнө ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершининтэй утсаар ярьсан бөгөөд Оросын төлөөлөгчид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Женевт ирэх долоо хоногт хүрэлцэн ирэх ажээ.
Сэтгэгдэл
АЙЛЧЛАЛ ЭХЭЛЧИХСЭН ШҮҮ ДЭЭ [202.131.248.198] 2023-03-09 13:17:21
ӨЧИГДӨР КИЕВТ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БУЙГ НЬ BBC ШУУД ДАМЖУУЛСАН.