Б.Солонгоо: Авлигатай холбоотой мэдээллийг баасан гариг бүр иргэдээс авна

Aдмин / Хууль

Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс хэвлэлийн хурал хийлээ.

Баасан гариг бүр 09.00-12.00 цагийн хооронд Шүгэл ажиллагааны ажлын хэсгийнхэн авлигын талаар мэдээлэл өгөхийг хүссэн иргэдтэй 11-11 төв дээр уулзах болон утсаар мэдээлэл авах аж. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш 09.00-12.00 цагт 11-11 төв дээр болно. Иргэд авлигын талаар мэдээллийг биечилж болон утсаар өгөх боломжтой юм байна. Мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг нууцлана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо хэллээ.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, Шүгэл ажиллагааны ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо: Манай улс 2017 онооё хойш авлигын индексээр жил ирэх тусам оноо алдаж байна. 2022 оны байдлаар 33 оноо авч 180 гаруй улсаас 116-р байранд эрэмбэлэгдсэн байна. Нөгөө талаас АТГ-ын ажил эрчимжиж, авлигын хэргээр шүүхээс ял авсан хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. 2022 оны байдлаар авлигын гэмт хэргээр ял шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэр 318 болж өссөн нь 2018 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн.

Авлига манай улсын эдийн засагт маш их тулгамдсан асуудал болоод байна. Авлигатай тэмцэхгүй байснаар цөөн хүмүүст боломж олдож байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг өнөөдөр танилцуулж байна. Энэ ажлыг хэсгийг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо миний бие ахалж ажиллана.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.148] 2023-03-10 13:09:24

дотроосоо л хай

Зочин [202.126.88.219] 2023-03-09 20:31:18

НОСК дүрэм журмаа зөрчөөд орон нутагт улсаас байр аваад зарчаад ирсэн хүнийг байранд оруулсан байгаа... Авлига үнэртэж байна

Зочин [64.119.27.203] 2023-03-09 16:06:57

Мэдээлэх, үү, үгүүл, болхуу, Харин, албан, тушаалтан, нарын, хөрөнгийг,, мөрдөж, шалгах Хэрэгтэй, Шүүхч,, Хууль, хяналтынхан, Цагдаагийн, томчуудыг, шалгахад, их, зүүль илэрнэ, дээ, Шүүхч, Хууль, хяналтынхан, олон, байр, цууцтай,, байдаг, гэсэн, шүү Байрыг, НЬ, цэврэлсэн, хүмүүс, ярдаг, байр, бүрдээн, тавилагтай Эхнэрийхэн, гадуур, хувцас, дүүрэн, байдаг, гэсэн,

Зочин [202.131.240.90] 2023-03-09 15:35:57

сайн байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.