Боловсролын зээлийн сангаас олгож буй тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилтийг АТГ-аас шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсролын зээлийн сангаас олгож буй тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ.
Өмнө нь уг тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой Сангийн яамны 38 ажилтан Боловсролын Зээлийн Сангаас авсан $32,000- $77,800-ын зээлээ хаалгасан зэрэг асуудлууд хөндөгдөөд байсан юм.
Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажилласан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл
L BAYAR [103.212.118.237] 2023-03-09 15:30:34
ODO SHALGAADYAH V DEE BUH YUM BOLOOD UNGURUU BIZ DEE AJIL HIIISEN DUREER NIIGEMEE HUURAHL YUM HIIJ BN UU