Н.Мандуул: Аль ч шүүх хуралд Хөгжлийн банк хохирогчоор оролцож байгаа
Хөгжлийн Банкны шүүх хурал болон бондын эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өглөө. Тэрбээр "Хөгжлийн Банкны шүүх хурал гэдгийг иргэд буруу ойлгож байгаа ажиглагдаж байна.Хөгжлийн Банк иргэний хэрэг дээр өр зээлийн асуудлаа төлүүлэхээр тухайн зээлдэгчийг шүүхэд өгдөг нэг тусдаа ажиллагаа бий.
Нөгөө нь АТГ-аас шалгагдаад, прокурор дээр хянагдаад одоо шүүх хурал нь хүлээгдэж байгаа Эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа юм.Аль ч шүүх хурлын хэргүүдэд Хөгжлийн банк хохирогчоор оролцож байгаа.Банкны хувьд иргэний хэргийн асуудлаар нотлох баримтаа гаргаад, шүүх хурлыг үр дүнтэй болгохоор ажиллана.
Нөгөө талд эрүүгийн хэрэгт банкны зүгээс нотлох баримт, тайлбараа өгөөд шүүх хуралд оролцоод явааг хэлье. Түүнчлэн 2023 онд Хөгжлийн банканд хоёр бондын эргэн төлөлт хүлээгдэж байна.Хөгжлийн банкнаас хэрхэн төлж барагдуулах, зохицуулах төлөвлөгөө гаргаад, Сангийн яаманд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл