С.БАТДӨЛИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ ДАХИН 1 САР СУНГАЖЭЭ

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Уг саналыг 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих ..." гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлогын эх үүсвэрээ хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Мөнгө угаах/
  • 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.89] 2023-03-10 20:59:08

С.Батдөл гэгч жараахайны ард Амарбаясгалан гэгч тарган цатгалан бүдүүн авгай гол эзэн нь гэдэг нь тодорхой шүү.

Zochin [103.26.194.47] 2023-03-10 16:21:35

tsaad ezen ezdee ilchilj gargaj irtel ni yasiig ni tsaital hori muusain avligachin luivarchidiig

Зочин [122.201.23.122] 2023-03-10 12:10:29

23 456 546 546 789 46 456 465 135 464 789 789 789 4

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-10 12:04:56

ГЭНЭТ САНААНД ОРЛОО, 2 жил гаруйн өмнө нэг нөхөр эмнэлэгт эмчлүүлж хамт хоёр хонохдоо ярьж бна, та төмөр замд дээгүүо танил байхгүй биз гэлээ, байхгүй, яасан гэсэн чинь Чойрт экспортын нүүрсний бүхэл состав тавиулах гэсэн юмаа, УБТЗ-д дээгүүр танил байхгүй бол энэ хэзээ ч бүтэхгүй нээ, саяхан ийм вагон тавиулахад тэдэнд өгөх хахууль нь 200 сая байсан одоо 400 сая болчихлоо гэнээ, тэгээд бодохоор УБТЗ-ын энэ нөхдийн хахууль, албан тушаал авилгын ямар үнэ хүрч байсныг гэрчилнэ, тэр авилга одоог хүрьэл энэ мэт нөхрөөр дамжин энэ компанийн дээд албан тушаалтнуудад яаж хүрч байсныг гэрчлэнэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.