Д.Мөнх-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргажээ

Aдмин / Хууль

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын "Шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шинээр авах хүсэлтийг үндэслэн шүүх хурлаа үргэлжлүүлсэнгүй, хойшлууллаа. Улмаар шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний 10.00 цагт хийхээр товлов. Мөн Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзлаа.

Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэжээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.93] 2023-03-11 10:42:09

Бид ч арчаагүй улс юм, өөрсдийнх нь төлөө дуугарсан нэгнийг нь барьж хориход хоолойгоо хэрчүүлэх гэж байгаа хонь шиг таг чиг сууцгаадаг. Үнэнг хэлж тэмцэж байсан залуу шүү. Уурлаж бухимдсан хүн алдаа оноотой үг хэллэг хэрэглэдэг байсан байж болно, улс төрчид хариугаа авч түүнд элдэв ял тохож байгаа буй зээ.

Zochin [202.126.90.71] 2023-03-11 19:58:50

Harin tiimee gants zorigtoi duugardag temtsegch maani unendee helmegdej bn da bidnii mongolchuud tag chig

Зочин [64.119.27.203] 2023-03-10 15:19:47

Энэ, чинь, нөгөө Ц,., НЯМДОРОЖИЙН, ТОМООС, ТОМ, ХАШААТАЙ, ТОМ, ОРДОНГ, НЬ, ОЛОНД, ҮЗҮҮЛСЭН, ХҮН , МӨНӨ, ҮҮ, Нямдорож, өөрөөн, анбаар, гээд, байсан, даа Одоо, хүн, гүтгэсэн, болож , хувирчээ, ,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.