ЦЕГ: Хохирогч хүүгийн ээж хэргийг нуун дарагдуулсан

Aдмин / Хууль

Хойд эцэгтээ зодуулан ухаангүй байгаа хүүгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд "Эл хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр танилцуулъя. Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8 ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй байдалтай ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаагаар гуравдугаар сарын 6-наас 7-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд гурван настай хүүхдийг Л-ийн хамтран амьдрагч Э нь зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүг ухаангүй байдалтай байхад Л, Э нар нь авч ирсэн бөгөөд Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Э-г олж тогтоон илрүүлсэн.

Цагдаагийн байгууллагаас хүүгийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээч эмчийг ажиллуулж байгаа бөгөөд ГССҮТ-өөс хүүг мөчлүүрийн шинэ хуучин 1-3 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай гэх мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б-ийн эх Л нь энэ гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нуун дарагдуулсан нь ил болсон.

Яллагдагч Э өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (бусдын биед хөнгөн гэмтэл учруулах) гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйл, 12.1.4 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна" гэв.


Сэтгэгдэл

монгол хүн [192.82.85.139] 2023-03-13 13:27:29

цаазын ялыг сэргээмээр байгаа юм даа. хүзүүгүй э новшийн хийсэн ажил. ийм л хулгайчуудыг цаазлах хэрэгтэй. эхийг нь шоронд хатааж алуурчинг цаазлах хэрэгтэй.

Арай ч дээ [64.119.16.248] 2023-03-12 14:45:26

Монголчууд нялх үрсээ эрхлүүлэн өсгөдөг. Нялх үрсээ хайрлан энхрийлж өсгөхөөс авах сайхан сэтгэлийн ханамжийг өөр зүйлээс авах боломжгүй. Үрс өдрөөс өдөрт ухаан орон томрохдоо эцэг, эх, хөгшдөө баясгаж, улам хайрлуулдагсан.

Зочин [192.82.84.217] 2023-03-11 20:25:46

Хөгийн муу новш байна даа. Зэрлэг адгууснаас ялгагдах юм алга. Очиж очиж 3 настай хүүг зодоод байх даа яадаг байна.Ийм зэрлэг догшин хүн цаашид амьдралаа сайнаар авч явж чадах уу. Нялх хүүхэд нь хурдан эдгээрэй.

зочин [192.82.69.197] 2023-03-10 21:27:34

3 настай хүүхдэд эр бараа үзүүлж, зодож байгаа хүн ер нь хүн үү? адгуус уу? Хүүхдээ ад үзүүлэн үзүүлэн, ийм зэрлэг адгуус шиг эртэй нэг гэрт хамт амьдрах хэрэг байна уу? Хөөрхий гэм зэмгүй жаахан хүүхэд юуны золиос болов? хурдан эдгэрээсэй. Уг нь эх хүн үхэвч үр харам гэдэгсэн дээ. Яагаад хэргийг нуух болов? Балмад эр дарамтлав уу? Гэхдээ л эх хүн үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой доо.

Зочин [42.48.4.201] 2023-03-10 19:25:20

yer n tegeed bolj ogvol salahgui l baival zugeer yum daa

Зочин [202.126.88.155] 2023-03-10 17:27:58

Эхэд нь хамаг буруу бна.Айлаа гэхэд нялх үрээ үхүүлтэл айх уу?Худлаа хүүхдээ ад үзэгч эм бна.Давхар шийтгэх нь зөв.Хүүхэд нь амьдраасайдаа.

Зочин [66.181.186.93] 2023-03-10 15:29:58

Алцгар эхээсээ болж хар нялхаараа амьдын там үзжээ. Эхийг нь бас хамт шийтгэ. Нуун дарагдуулсан гэхээр үхээсэй гэж бодож байсан байх нь.

Зочин [64.119.27.203] 2023-03-10 15:14:37

Гуравхан, настай, нялах,амьтаныг, зоддог, энэ, хүн, эрүүл, биш, хүн, хог, байна Хамтарсан, амьдарч, НЬ, дарамтад, нь , байж, их, айдаг, учир, хэргийг, Айсандаа, нуусан, биз

зочин [202.9.40.148] 2023-03-10 15:14:31

2 гөлөгийг шоронд хатаа

Заяа [202.55.182.221] 2023-03-10 15:13:51

Ёиоооо яагаад ийм муухай юм бэ.... бүррр хэлэх ч үг үнэндээ олдхгүй байна

Зочин [64.119.18.91] 2023-03-10 15:06:59

Эхийг нь яллагдагчамр татаачээ

zochin [66.181.161.82] 2023-03-10 15:00:10

eooe ene nowsh eh hun monuu ,byatshaan uree iim bolguulchihaad yaj zurh ni owdohgui suuj bnaa bas nuun daragduulaad aimaar shulmas yumaa ,eej baih erhiigni has nogoo nowshtoin tsug tsaazal ,yumar orowdoh setgelguiyum be,iim jaagan uree yaasan gej ingen we ,bur zurh owdood bhiimaa

Зочин [103.57.92.87] 2023-03-10 14:43:20

Эх хүн байж арай ч дээ...


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.