Дэлхийн далайн усанд өдгөө 170 их наяд гаруй хуванцар хөвж байна
Далайн усанд хаясан хуванцрын тоо эрчимтэй нэмэгдэж, 171 их наяд ширхэгт хүрснийг эрдэмтэд тооцоолжээ. Далай руу асгасан хуванцрын тоо 2005 онд 16 их наяд ширхэг байсан бол тэр цагаас хойш 10 дахин нэмэгдсэн байна. Далайн хуванцрын бохирдлын шинэ үнэлгээг 1979 оноос хойших мэдээллийг нэгтгэж, хог хаягдал цуглуулах тусгай тороор далай, тэнгист самналт хийсний үр дүнд гаргасан. Тооцож гаргасан 171 их наяд ширхэгт сүүлийн үед хаясан хуванцраас эхлээд элэгдэлд орж буй хуучин хуванцар ч орно гэдгийг судалгааг тэргүүлэгч, доктор Маркус Эриксен мэдэгджээ.
Ус, ундааны сав, загасчлалын зарим бүтээгдэхүүнд ашигладаг нэг удаагийн хуванцар нь нарны туяа, мехник үйлчлэлээр задарч, илүү жижиг ширхэгтэй болдог байна. Үүнийг халим, яст мэлхий, загас болон далай тэнгисийн зарим шувууд хоол хүнс хэмээн андууран идэж, ходоод нь дүүрсний улмаас өлсөж үхэх эрсдэлд ордог.
Бичил хуванцрууд түүнчлэн ундны усанд орсны улмаас хүний уушги, венийн судас, тэр ч байтугай эхсээс хүртэл илэрчээ. Эрдэмтэд үүнийг хүний биед хэр хортой вэ гэдгийг хэлж чадахгүй байгаа юм.
Одоогийн байдлаар Атлантын далайн хойд хэсэгт хуванцрын агууламж хамгийн өндөр байна. Түүнчлэн Номхон далайд хүртэл хуванцрын хаягдлын томоохон толбо илэрчээ.
Сэтгэгдэл
uxexobalilik [83.171.226.144] 2023-07-31 01:11:32
<a href=http://slkjfdf.net/>Eyuyaq</a> <a href="http://slkjfdf.net/">Anefex</a> yjb.awtt.medee.mn.aif.cn http://slkjfdf.net/