Оросын талаас Украинд пуужингийн болон дроны ширүүн цохилт өгчээ
Оросын талаас Украинд пуужингийн болон дроны ширүүн цохилт хийжээ. Энгийн номхон иргэд амь насаа алдсан гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Оросын хүчин пүрэв гарагт Украинд пуужингийн болон дроны цохилт хийснээс тус улсын нийслэл Киев хот болон бусад хотуудад хохирол учирчээ. Львов мужид энгийн номхон зургаан хүн амь насаа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. "BBС" агентлагийн мэдээлснээр есөн хүн амь эрсэджээ. Запорожийн станцын цахилгаан түр хугацаагаар тасарсан байна.
Пүрэв гарагийн энэ цохилт Украины эсрэг Оросын талын хамгийн хамгийн ширүүн бөмбөгдөлт гэгдэж байна. Учир нь Оросын талаас анх удаа олон төрлийн пуужин, дроноор цохилт хийсэн гэж Украины агаарын хүчний төлөөлөгч ярьсан байна. Энэ өдөр Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков “Дуунаас хурдан Кинжал пуужингийн систем гэх мэт өндөр нарийвчлалтай холын тусгалын, агаарын болон далайн, мөн хуурай газрын зэвсгүүд Украины цэргийн дэд бүтцийн гол элементүүдэд цохилт өгсөн” гэжээ.
Дуунаас хурдан зургаан пуужингаар харвасан гэж Украины албаны хүмүүс мэдээлж байна. “Арван мужийн чухал дэд бүтэц, орон сууцны барилгууд өртсөн” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.
Мөн Украины цэргийн удирдлагууд Оросын талаас харвасан 34 далавчит пуужин, Иранд үйлдвэрлэсэн дөрвөн Шахед дроныг замаас нь амжилттай устгасан гэжээ. Гэхдээ зургаан Кинжал пуужинг таслан зогсоох боломжгүй байснаас гадна хөлөг онгоц, том усан онгоцуудын эсрэг болон нисэх онгоцуудын эсрэг ашиглах зориулалттай "Х-22", "Эс 300" пуужингуудыг устгах боломжгүй байсан гэсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [64.119.25.202] 2023-03-12 14:55:00
Гурван, Монгол, нэгдэх, түүхэн, цаг, ирэх, үү
Зочин [83.185.46.8] 2023-03-12 05:44:57
Комедиан сонгосоныхоо горыг өөрөөр яаж амсах билээ леопард танкаараа кинжалтай байлдаад үзэхгүй юу.
Зочин [220.108.217.252] 2023-03-11 11:22:19
ОУ-ын нэртэй шинжээчид "Орос, Путлер Украйныг эзлэх дайндаа 2023 онд шившигтэйгээр ялагдана, Украйн алдсан бүх нутгуудаа Крымийг оролцуудаад эргүүлэн авна, Орост төрийн /цэргийн/ эргэлт гарна, Путлер амиа хорлоно /алагдана/, эсвэл Оросоос зугатаан гарна, ОХУ бие даасан тусгаар олон улс болж хуваагдаж бутрах процесс эхлэнэ" гэцгээсэн байх юм. Харж л байя.
Zochin [202.126.89.209] 2023-03-11 10:05:09
Enx taivanaas erxem zuil gej baixgui.Mongol xeden tsag tesex bol.Aimaar umaa
зочин [192.82.90.151] 2023-03-11 08:24:47
Путин зөнөжээ
Zochin [202.126.90.71] 2023-03-11 19:46:20
Putin aguu hun
Ивээх болтугай. [192.82.89.227] 2023-03-10 23:50:25
Ивээнээ ивээнэ. Бүрэн гүйцэт сөнөөчихгүй, тал хувь нь нутагтаа үлдэх байлгүйдээ. Улсынх нь нутаг дэвсгэрийн 2/3 нь Украйндаа эрх биш үлдэх байлгүйдээ. Хөөрхийсүүдийг бурхан ивээхгүй бол болохгүй болчихож.
зочин [192.82.69.197] 2023-03-10 21:53:47
УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Zochin [202.126.90.71] 2023-03-11 19:48:57
Hoholuud mash Hun muutai delhiin 2-r daind shuud buuj ugsun neonatsist banderovchuud shu de