Авлигатай авлигачид тэмцдэггүй

Aдмин / Хууль

Удахгүй эхлэх хаврын чуулганаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авлигатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга хэлсэн байна.

Хэдий авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, дээр дооргүй асуудлыг хурцаар шүүмжлэн гарц хайж байгаа нь магтууштай хэрэг ч хэчнээн сайн хууль дүрэм, журам, хэлэлцүүлэг, шүүмжлэл баталж, өрнүүлээд үр дүнд хүрдэггүй гашуун туршлага олон.

УИХ, эрх баригчид өдий хүртэл авлигатай тэмцэх асуудлыг уриа, яриа төдийд тооцож байсан бол сонгуулийн чимээ ойртоход хууль дүрэмд өөрчлөлт оруулж, судалгаа шинжилгээ хийн одоо л авлигачдыг газар авхуулахгүй юм хуна хэмээн хашхирцгаах нь инээдэм гэхээс эмгэнэл болсоор удлаа. Товчхондоо муу хууль гэж байхгүй муухай авлигачид л бий.

УИХ-ын танхимд 62,65-аараа 8 8 шахам жил улс орны хувь заяаг гартаа атгаж суугаа эрх баригчдын дунд ЖДҮ-ийн сангаас тоногчид ч, оффшорт хөрөнгөө хав дарагчид ч, Хөгжлийн банкнаас хуудуулагчид ч, хилээр нүүрс хэдэн тонноор нь хулгайлагчид байсаар л. Гэтэл тэд өөрсдөө хулгайч нартай тэмцэхээр уриалга дэвшүүлээд ул суурьтай өөрчлөх тухай орилолдоод, хууль дүрэм муу байгааг шүүмжлээд ямар нэмэр байх билээ.


Сэтгэгдэл

Иргэний нийгэм авилгалтай өөдтэй тэмцэж чадахгүй. [139.5.218.33] 2023-03-14 11:34:44

Ноёлох тодорхой шашингүй улс авилгалтай хэдийд ч ӨӨДТЭЙ, ҮР ДҮНТЭЙ тэмцэж ЧАДААХГҮЙ. Авилгачид засгийн эрх мэдлийг барьж байдаг, харин "үхэр монголчууд" нь нэгдмэл үзэл сурталгүй, зарчимгүй, хүсэлгүй учир авилгалтай өөдтэй тэмцэж ЧАДАХГҮЙ. Яг дуучин Жавхлан шиг УИХ-д сонгогдоод ЮҮ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. Харин шашны хүчтэй байгууллага Монголд байсансан бол ...

Саран-Очир [202.179.15.34] 2023-03-14 09:17:27

ажилгүйдэл ядуурал Авилгын гол үндэс юм даа. ажилгүй ядуу нийгмийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй биш ийм нөхцөлд авилга хахуулын асуудал сүүдэр мэт дагсаар л байх ... ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөийн үнэлэмж цалин хөлсыг нэмэгдүүлж эмнэлэг сургууль зэрэг нийгмийн үйлчилгээн й хүртээжмийг нэмэгдүүлж иргэндийн нийгмийн хандлага ёс зүйг сайжруулах л авилгыг бууруудах үндэс болх байх даа

Зочин [202.9.46.25] 2023-03-13 16:07:28

Авилгачидтай үхэр монголчууд л тэмцэнэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.