ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ 22.6 ХУВИАР ӨСЧЭЭ
Улсын хэмжээнд 2023 оны 2 дугаар сарын байдлаар 284783 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 1 дүгээр сартай харьцуулахад 22.6 хувиар өсжээ.
Нийт зөрчлийн хэргийн 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 98.2 хувийг Цагдаагийн байгууллага, 0.01 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 1.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 281688 хүн, 547 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 22.8 хувиар, хуулийн этгээд 74.7 хувиар тус тус өсжээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78.6 хувь нь эрэгтэй, 21.4 хувь нь эмэгтэй байгаа бол 65.7 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн 2 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 1 дүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Хулгайлах зөрчил 80 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 74.7 хувиар, Танхайрах зөрчил 56.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 34.8 хувиар, Хүний биед халдах зөрчил 31.3 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 26.1 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 22.4 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 18 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 7.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6 хувиар тус тус өсжээ.
Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3.5 дахин буурсан байна.
Сэтгэгдэл