С.Баярцогт:“АСЕМ Вилла”-г барихдаа гаднаас хөрөнгө татаж санхүүжилтийн эх үүсвэр болгосон

Aдмин / Хууль

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Сонсголын эхэнд “АСЕМ Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлаар дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцсон. Тэрбээр “Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарсан.

Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр “АСЕМ Вилла” байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн.

Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан. Төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан” гэв

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-03-14 11:23:19

Энэ урвагч луйварчин хужааг устга

Зочин [202.126.90.58] 2023-03-14 07:25:48

Mundag hundee mongoliin shine uyeiin zaluusiin hangiin shildguudiin neg

Тогруу [64.119.25.202] 2023-03-13 22:26:46

Хулгайч, мөн, их, хуцва Тогорууны, өндөгийг, Тахианы, өндөг, гэж, зардаг, байсан, луу хааны, хүүхэд, худлаа, хуцаж, байна

Ardhvv [74.96.0.11] 2023-03-13 22:12:00

ta nar medseer baij ene hujaagaa ih hurald songood baidag da er ni selengees songogdood baidag tegeheer selenge zvvnharaa ter chigeeree erliiz hujaanuud yumu daraagiin songuulid erliize songood baival erliiz selenge bolno shvv

Зочин [192.82.86.191] 2023-03-13 21:53:03

Хужаа юм чинь юу гэж монголын төлөө зүрх нь цохилох билээ дээ ойлгомжтой ш дэ

Зочин [192.82.86.191] 2023-03-13 21:52:14

Энэ нэг тэнэг сагсуу юм чинь монголчуудыг тэнэг гэж бодоод бгам уу хаашаан

ЗОЧИН [202.126.90.93] 2023-03-13 16:52:38

ЭНЭ Л БОЛЖ ЗҮГЭЭР ӨНГӨРЧ ГЭНЭ ХУЛГАЙЧ ХУЖАА

Зочин [192.82.87.148] 2023-03-13 15:09:04

Харсаар байтал Хужаа хүн юм даа. Гөлөлзөөд Хужаа царайлаад байгаа нь зэвүү хүргэж байна аа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.