Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна

Aдмин / Хууль

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурчээ.

Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна. Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ.

Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

зочин [202.9.41.3] 2023-03-14 08:02:20

түмэнтээ зөв хэлжээ

зочин [103.26.193.114] 2023-03-13 22:58:00

Ийм мэт тоонуудыг иргэд олон жил байнга сонсож байна даа, ийм тоо ярихын оронд гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн яаж бууруулах, үгүй болгох, иргэдийн амар тайван амьдралын төлөө ажил зохион байгуулаач ээ. Цагдаа нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг биз дээ? Цагдаа иргэдийг хамгаалдаг уу? Цагдаа нар сэтгэлгээ, хандлага, ур чадвараа өөрчлөөч ээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.