Нүүрсний хэрэгт Зам, тээврийн хөгжлийн сайд асаныг яллагдагчаар татжээ

Aдмин / Хууль

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан. Үүнд УИХ-ын гишүүн-зургаа, Зам, тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймаг, сумын Засаг дарга дөрөв, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах байгууллага болон АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан багтжээ.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан долоо, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэнийг яллагдагчаар татан шалгасан байна.

Энэ талаар ахлах комиссар Б.Батбилэг “Эдгээрээс 24 албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, 14 албан тушаалтан хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Одоо шалгаж буй хэрэгт найман яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гаргахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.