Европын холбоо АНУ-тай цахилгааны машины зай хураагуурт ашигладаг эрдэс, металлын гэрээ байгуулах төлөвтэй байна

Aдмин / Гадаад мэдээ

Европын холбоо АНУ-тай цахилгааны машины зай хураагуурт ашигладаг эрдэс, металлын гэрээ байгуулах төлөвтэй байна. АНУ Европын холбоотой цахилгаан машины зай хураагуурт ашигладаг эрдэс, металлын яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Жо Байден, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон дер Ляйнь нар энэ талаар баасан гарагт Вашингтонд уулзах үеэрээ зарласан байна.

Хэрэв талууд гэрээ байгуулбал Европын холбооны компаниудад боловсруулсан эрдэс, металлыг ашиглан үйлдвэрлэсэн зай хураагуур бүхий цахилгаан машин Америкийн татварын хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

2022 онд Жо Байдены Засгийн газрын санаачилж, батлагдсан цаг уурын асуудлаарх хуулиар цахилгаан машин худалдаж авсан Америкийн хэрэглэгчид татварын хөнгөлөлт эдлэх болсон юм. Үүний тулд тухайн машины зай хураагуур АНУ болон тус улстай чөлөөт худалдааны гэрээтэй улс оронд боловсруулсан эрдэс, металл ашигласан байх ёстой болжээ.

Энэ шийдвэрийг Европын холбоо “Бүсийн компаниудад хохирол учруулах шийдвэр” гэж эрс шүүмжилсэн байна. Мөн машин үйлдвэрлэгч бусад орнуудын зүгээс ч энэ нөхцөлийг эргэн харахыг хүссэн байна.

Украин дахь Оросын талын довтолгооны эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Цагаан ордон Европын холбоотой харилцаагаа муутгахаас сэргийлж байна гэж ажиглагчид үзэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.