АНУ-Д НҮҮРСЭН ЯНДАН ХУЛГАЙЛАХ ГЭЖ БАЙГААД АВТОМАШИНД ДАРАГДАЖ АМИА АЛДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Нүүрсэн яндан хулгайлахыг завдаж байхдаа автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарсныг АНУ-ын Жоржиа мужийн Саванна хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ. Гуравдугаар сарын 7-ны өдөр авсан дуудлагын дагуу шалгахад 32 настай Мэттъю Эрик Смит гэгч автомашинд дарагдаж амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна.
“Хохирогч нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдсан нь хэргийн газраас олдсон нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж Чатхэм дүүргийн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.
Палладий, цагаан алт, роди зэрэг үнэт металл агуулдаг, автомашинаас салгахад харьцангуй амархан байдаг тул сүүлийн жилүүдэд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг АНУ даяар эрс нэмэгдсэн юм.
National Insurance Crime Bureau байгууллагаас гаргасан тоо баримтаас үзвэл энэ төрлийн гэмт хэрэг 2019 оноос хойш 1,200 гаруй хувиар өссөн байна. Нүүрсэн яндан нь автомашинаас ялгарах хорт утааны хэмжээг багасгах үүрэгтэй эд анги юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын таван мужид явуулсан ажиллагаагаар нүүрсэн яндан хулгайлж, борлуулж, боловсруулдаг гэмт хэргийн сүлжээг илрүүлсний үр дүнд 21 хүнийг баривчилж байжээ.
Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд агуулагддаг зарим металлын үнэ алтны үнээс ч өндөр болоод байгаа юм. Тиймээс автомашины төрлөөсөө хамаараад нүүрсэн яндангийн нэгжийн үнэ хар зах дээр хамгийн багадаа $1,000 хүрэх болжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.229] 2023-03-15 23:42:48
Манайх нээгрүүдтэй адил,ер нь нээгрүүдээс ялгаагүй оркууд.
Зочин [202.126.89.167] 2023-03-15 09:10:12
Манай монгол хулгайч нарт ирж шавь орцгоо