​ДӨРВӨН БАНКНЫ ХУВЬЦААНЫ АРИЛЖААГ ЗОГСООВ

Aдмин / Гадаад мэдээ

Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжааны явцад үнэт цаасных нь үнэ огцом унасан “First Republic”, “PacWest Bancorp”, “Regions Financial”, “Zions Bancorporation” гэсэн дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ. “First Republic” банкны хувьцаа 76.76 хувиар, “PacWest Bancorp”-ынх 50.37 хувиар, “Regions Financial”-ынх 9.42 хувиар “Zions Bancorporation” банкных 27.81 хувиар унасан байна.

Активынхаа хэмжээгээр АНУ-д 16 дугаарт бичигддэг “Silicon Valley Bank” гуравдугаар сарын 11-нд дампуурлаа зарласан. Энэхүү зээлийн байгууллагын дампуурал нь 2008 оны хямралаас хойших хамгийн том дампуурал болсон юм.

Үүний дараа системийн эрсдэлтэй холбоотойгоор Нью-Йорк муж улсын Зохицуулах байгууллагаас “Signature Bank”-ийг хаах шийдвэр гаргажээ. Америкийн хоёр том банк дампуурсан нь санхүүгийн хямралд орж болзошгүй гэсэн болгоомжлолыг үүсгэсэн гэж “The Wall Street Journal” мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.