Ливаны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш түүхэндээ байгаагүйгээр унажээ
Ливаны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш мягмар гарагт түүхэндээ байгаагүйгээр унажээ. Энэ өдөр хар зах дээр 1 америк долларын ханш 93-аас 100 мянга ливан фунттэй тэнцсэн байна. Ханшийн уналт Ливаны банкуудын холбооноос энэ сарын 14-нөөс эхлэн зарласан хугацаагүй ажил хаялттай холбоотой гэж “Аль Жадид” хэвлэлд мэдээлжээ.
Олон улсын валютын сан Ливаны 14 том банкийг гадаадын орнууд руу хууль бусаар мөнгө шилжүүлсэн асуудлаар аудит хийх зөвлөмж гаргажээ. Энэ хүрээнд тус улсын банкны салбарт томоохон мөрдлөг шалгалтын ажиллагаа эхэлж, хувийн банкуудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, захирлуудаас байцаалт авах шийдвэрийг шүүх захиргаа нь гаргасан байна. Үүнийг эсэргүүцсэн Ливаны банкуудын холбоо 2 дугаар сарын 2-ноос ажил хаялт зарлажээ.
Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор хүсэлт гаргаснаар ажил хаялт хэсэг хугацаанд зогссон юм. Өнөөдөр Ливаны Төвбанкны тэргүүн Риад Салямын хууль бусаар баяжсан асуудлаарх шүүх эхний сонсгол болох гэж байна.
Ливан улсад нийгэм, эдийн засгийн хямрал эхэлсэн 2019 оны 10 дугаар сараас хойш америк доллартой харьцах ливан фунтийн ханш 66 дахин унаад байгаа юм. Ханшийн уналтыг хамгийн түрүүнд Ливаны энгийн иргэдэд мэдэрч байна. Тус улсад хямрал улам гүнзгийрч байгааг улс төрийн шалтгаантай холбоотой, тэр дундаа шийтүүдийн “Хезболла” хөдөлгөөний төлөөлөгчид засгийн эрхэнд гарсны дараа Саудын Арабаас үзүүлдэг дэмжлэг буурсан, мөн Сирийн дайн зэрэг нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Сэтгэгдэл
хуц [202.9.46.37] 2023-03-15 19:27:17
тэр их бишшүү малааа монгол мааньл нам дагасан өлөн хулгаачуудаас болж дампуурахвиии өөр улс яахав лалраааа
Зочин [202.9.46.194] 2023-03-15 17:01:41
Битгий худлаа ярь. 1 доллар 15,000 ливан мөнгөтэй тэнцэж байна.