КАЗАХСТАНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ ЗАРЛАГДАВ
Казахстаны парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу 2023 онд зохион байгуулах шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан юм. Тэгвэл энэ удаагийн парламентын сонгуулийг гуравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдахаар болсон байна.
Сонгуулийн урьдчилсан дүнг энэ сарын 21-ний өдөр зарлахаар төлөвлөжээ. Энэ жил Казахстаны сонгуулийн үйл явцыг олон улсын 12 байгууллага, гадаадын нийт 41 орноос 124 ажиглагч хяналт тавьж ажиллана. Гишүүдийн 70 хувь нь намын жагсаалтаар, харин үлдсэн 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдоно.
Парламентын гишүүдийн нийт тоог 107 байсныг 98 болгож багасгасан байна. Муж болон томоохон хотуудын иргэдийн төлөөлөгчид мөн холимог системээр буюу 50 хувь нь нэг мандаттай тойргоор, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох юм. Харин орон нутгийн сонгуулиар иргэд зөвхөн нэг мандаттай тойргоос гарсан нэр дэвшигчдэд саналаа өгөх боломжтой юм байна.
Сэтгэгдэл