Олон улсын патентын хүсэлтийн тоогоор Хятад улс тэргүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) сүүлийн мэдээгээр 2022 онд БНХАУ-ын олон улсын патентын хүсэлтийн тоо анх удаа 70 мянгаас давжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүлж байна. 2022 онд дэлхийн нийт патентын хүсэлтийн тоо 278 100-д хүрч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 0.3 хувиар өсжээ. Патентын хүсэлтийн тоогоор Азийн орнууд сайн үзүүлэлттэй гарсан байна. Хятад улс өнгөрсөн оныхоос 0.6 хувиар олон буюу 71 500, Энэтхэг өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар олон буюу 2618, БНСУ 6.2 хувиар олон буюу 22000 хүсэлт гаргажээ.

Хятадын дараа хоёрдугаарт бичигдсэн АНУ-ын хувьд хүсэлтийнх нь тоо өнгөрсөн оныхоос 0.6 хувиар буурч, 59 100 болсон бол гуравдугаарт орсон Япон улсынх өмнөх оныхоос 0.1 хувиар өсөж, 50 300-д хүрчээ.

Корпорацуудын хувьд Азийн өндөр технологийн компаниуд өнгөрсөн онд идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Тодруулбал, Хятадын “Huawei” компани 7689 патентын хүсэлтээр эхний байранд орсон байна. БНСУ-ын “Samsung Electronics” (4387) хоёрдугаарт бичигдсэн бол гурав, дөрөвдүгээрт АНУ-ын “Qualcomm” (3.855) Японы “Mitsubishi Electric” компани (2320) тус тус оржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.