Авлигатай авлигачид тэмцдэггүй

Aдмин / Хууль

Удахгүй эхлэх хаврын чуулганаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авлигатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга хэлсэн байна.

Хэдий авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, дээр дооргүй асуудлыг хурцаар шүүмжлэн гарц хайж байгаа нь магтууштай хэрэг ч хэчнээн сайн хууль дүрэм, журам, хэлэлцүүлэг, шүүмжлэл баталж, өрнүүлээд үр дүнд хүрдэггүй гашуун туршлага олон.

УИХ, эрх баригчид өдий хүртэл авлигатай тэмцэх асуудлыг уриа, яриа төдийд тооцож байсан бол сонгуулийн чимээ ойртоход хууль дүрэмд өөрчлөлт оруулж, судалгаа шинжилгээ хийн одоо л авлигачдыг газар авхуулахгүй юм хуна хэмээн хашхирцгаах нь инээдэм гэхээс эмгэнэл болсоор удлаа. Товчхондоо муу хууль гэж байхгүй муухай авлигачид л бий.

УИХ-ын танхимд 62,65-аараа 8 8 шахам жил улс орны хувь заяаг гартаа атгаж суугаа эрх баригчдын дунд ЖДҮ-ийн сангаас тоногчид ч, оффшорт хөрөнгөө хав дарагчид ч, Хөгжлийн банкнаас хуудуулагчид ч, хилээр нүүрс хэдэн тонноор нь хулгайлагчид байсаар л. Гэтэл тэд өөрсдөө хулгайч нартай тэмцэхээр уриалга дэвшүүлээд ул суурьтай өөрчлөх тухай орилолдоод, хууль дүрэм муу байгааг шүүмжлээд ямар нэмэр байх билээ.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.19] 2023-03-19 22:43:12

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

zochin [103.212.119.46] 2023-03-19 09:52:12

Nar baruun hoinoos navtas numruud garav gedeg shig l yum bolood baih shig,Ter Ayursaihan gegchiig l hardaa.Itgehed hetsuu, tsag hugatsaa haruulah biz ee

Зочин [103.57.95.136] 2023-03-18 17:14:27

ХҮНИЙ НҮҮР ЯАЖ ХАРДАГ ЮМ БОЛДОО ЭНЭ ИХ ХУРАЛД СУУДАЛ МАНАГЧ ХУЛГАЙЧИД.

Таны нүүрийг тэд хараад сууж байх шаардлагагүй. [139.5.218.33] 2023-03-19 16:51:09

Тэд 65 нас хүртлээ улсаас бүх сул байгаа зүйлсийг хав дарж, завшиж, хулгайлж байгаад гарцаагүй огцрох болохлээр гадаадад байгаа үр хүүхэд, ах эгч дүү нар дээрээ очиод сайхан амьдраад л явчихна. Иймд хүний нүүр Монголд хараад байх хэрэггүй ш дээ.

Зочин [139.5.219.242] 2023-03-18 11:12:25

Үнэхээр УИХ-д ... янз бүрийн хулгайлагчид байгаа бол УИХ тарахаас өөр зам байхгүй нь дээ

Зочин [202.9.46.17] 2023-03-18 11:42:35

Монголд муу хүмүүс нь их, сайн хүмүүс цөөхөн байгаа учраас монгол хөгжихгүй байна.

Зочин [159.223.64.234] 2023-03-18 11:24:59

Ичээд тарах хэрэгтэй ш дээ???бүгд хулгайч??


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.