МӨНГӨТЭЙ НЬ ХҮССЭНЭЭ ХИЙДЭГ ХУУЛИЙН СИСТЕМ ЦАР ТАХЛААС АЮУЛТАЙ

Aдмин / Хууль

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хэдий дордсон ч хуулийн үйлчлэл, эрх зүйн чадамж дагаад доройтох, шударга ёсны зарчим үндсэндээ устах байдал руу орсон. Үүнийг батлах олон үзэгдэл нийгмийн сэтгэлгээг улам хямруулсаар. Хамгийн аюултай нь шүүхийн байгууллага мөнгө, эрх мэдлийн өмнө хуулийг уландаа гишгэн хүн ёсноос ч гажууд шийдвэрийг гаргахыг хүлцэх, дасал болох байдал ужгирчээ.

Ямар нэг тогтолцоог өвчлүүлэх, түүнийг сул талууд дээр дөрөөлсөн гадна дотны хорлонт үйл ажиллагааг дэмжих шалтгаант хүчин зүйлс нь зөв уламжлалыг эвдэх, ирээдүйд цэгцлэгдэх үнэт зүйлүүдийг цогцыг сууриар нь үгүйсгэх хандлагыг тогтмолжуулах явдал.

Өөрөөр хэлвэл хүний жам ёсны эрхүүдэд үндэслэн улс үндэстний онцлогт тохирсон Үндсэн хуульт засаглал, эрх зүйн оновчтой үйлчлэлийг хэрэгжүүлэх механизмыг бэхжүүлэх, төрийн аппарат шударга зарчимд тулгуурлан ард нийтийн эрх чөлөө, чөлөөт зах зээлийн ойлголтод тулгуурлан ажиллах боломж нээгддэг аж.

Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай давуу байдлаа ашиглан бусдыг уландаа гишгэдэг хүмүүсийн өмнө хууль бөхийдөг нийгмийг нийтээрээ хүлцэнэ гэдэг Монголчуудын тэмцэх, эрхээ хамгаалах, хүн ёсоор амьдрах хүсэл эрмэлзэл мөд сэрэхгүйгээр бөх нойрссон уу гэх дүгнэлтэд хүргэж болох юм.

Нийтийн хамарсан цар тахал эдийн засаг, нийгмийн байдал, хүний эрүүл мэндэд ноцтой хохиролтой ч “тэнгэрийн муухай арилдаг” гэдэгчлэн цаг нь болохоор арилдаг. Харин эрүүл шударга нийгмийн үндсэн дархлаа хууль, эрх зүйн тогтолцоог хүчээр доройтуулсан эл хандлагыг өөхшүүлэх нь цаашдаа нөхөж барашгүй гарз хохиролтой байх болно.

Улс төрчид хулгайлахаас, авлигалчдын хүүхдүүд дураараа авирлахаас , мөнгө эрх мэдлийн өмнө шүүх, хуулийн байгууллага бөхийхөөс Монгол Улсыг яаралтай авран, ойлголт хандлага, өөрчлөлтийн эрчимт эмчилгээнд оруулах цаг болжээ.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.19] 2023-03-19 22:42:09

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Шашин л монголчуудыг аварна. Даан ч ... [139.5.218.33] 2023-03-19 16:56:35

Мөнгийш цохиж унагааж чадах ганц зүйл бол ШАШИН. Даан ч Монголд цаг үетэйгээ тохирон хөгжичихсөн тийм шашин үгүй байна. Буддын шашин дэндүү удаан шинэчлэгдэж монголчууддаа хүрч байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.