Нүүрс тээврийн машинуудыг хилээр бүртгэлгүй оруулсан алба хаагчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дах Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалын улсын ахлах байцаагч Э, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогч А, баримт бичгийн шалгагч М.Д, Ж.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байна.

Тодруулбал, Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэлийн санд бүртгэлгүйгээр БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийлгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөн өөрсдийн компанийн нүүрс тээвэрлэсэн автомашинуудыг Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар нэвтрүүлсний хариуд дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн иргэн А , Э, М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл

ZAP [172.104.17.213] 2023-03-19 17:41:29

ZAP [172.104.17.213] 2023-03-19 17:41:29

Хятадыг нүүрсээр үнэ багаар хангах хүсэлтэй нутаг уу? [139.5.218.33] 2023-03-19 14:53:07

Хашаа юм бэ? Өмнөговийнхон Монгол Улсын нэг хэсэг биш, Хятадад нэгдэн орох бэлтгэлээ хангаж байгаа юм уу? Улсдаа албан татвар төлөхгүй Хятадруу түлш үнэгүй нийлүүлээд?? Энэ нутгийнхны санаа бодлыг улс анхааралдаа авах хэрэгтэй шүү.

зочин [192.82.68.116] 2023-03-19 12:34:23

эд нар одоо л жинхэнэ эздүүдээ нэрлэнэ сумьяабазарын эрх шарууд

Зочин [66.181.161.136] 2023-03-18 20:39:18

Толгойг нь илээд л өнгөрөөнө. Манайд нэг их мундаг ялласнаа буцаагаад өршөөчихдөг, бүр байчихаад цагаатгаж ч байх шиг. Их сонин үзэгдэл явагдаад байна. Шүүх тогтолцоо, хууль эрх зүй гэдэг нэг утгатай л баймаар. Шинжлэх ухаан шүү дээ. Тэгэхээр л Монголын хуулийн салбар нэлдээ авилгад идэгдсэн гэдэг нь мэдрэгдээд байна. Хууль зүйн сайд нь хүртэл шүүхийн шийдвэрийг үл тоож хүссэнээрээ шийдвэр гаргуулдаг цор ганц орон.

Зочин [103.57.95.136] 2023-03-18 13:24:13

ҮҮНД СЭРГЭЛЭН ГЕНЕРАЛ ХОЛБООТОЙ ШҮҮ. ЗҮГЭЭР ЯЛ ЗАВШИХ УУ ЭНЭ ЭТГЭЭД

ЗОЧИД [103.57.95.136] 2023-03-18 13:25:45

ҮҮНД СЭРГЭЛЭН ГЕНЕРАЛ ГОЛ ҮҮРЭГ РОЛЬТОЙ ШҮҮ ЯЛ ЗАВШИХГҮЙ ШҮҮ ГЕНЕРАЛАА


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.