Консул асан Д.Мөнх-Эрдэнийг ирэх сарын 4 хүртэл ХОРИНО

Aдмин / Хууль

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг өчигдөр дахин цагдан хорьсон. Шүүхээс түүнийг цагдан хорьсон асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.15-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж тодорхой төрлийн хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2023.03.17-ны өдөр гаргасан прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг хийхэд урьд эрүүгийн 2201000460010 дугаартай Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын нэр бүхий 5 шүүгдэгчдэд холбогдох хэрэгт тэдний гэм буруутай эсэх асуудлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр 2023.03.10-ны өдөр болсон /үндсэн/ шүүх хуралдаан шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас явагдах боломжгүйд хүрч тухайн шүүх хуралдааныг 2023.04.04-ний өдөр хийхээр товлон хойшлуулж, уг шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нэгэнтээ хүчин төгөлдөр байхад шүүгдэгч талаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн тухайн хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т: Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 /тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх/, 1.3 /хязгаарлалт тогтоох/, 1.5 /цагдан хорих/ таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж нэрлэн зааж хуульчилж өгчээ.

Эндээс үзэхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед...санал, хүсэлт шүүхэд гаргаж болно гэсэн эрх олгосон заалт байхгүй болно.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.59] 2023-03-22 12:15:18

Тэр муу далдгарыг далд хий сда, дараагийн очих газар нь Шархадны хурцын тасаг..,ГҮЙЦЭЭ

Браво [202.55.188.106] 2023-03-21 15:19:11

Даваагийн Мөнх эрдэнэ гэж хог шаар бсан гэгээрчээгүй бол.

зочин [202.9.46.141] 2023-03-21 14:27:19

лалар хулгайчууд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.