ХӨГЖЛИЙН БАНК НЭГ ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.



Үүнээс:

- 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,

- 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсан.

- 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөг,

- 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,

- 1 зээл үнэт цаасаар төлөгдсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

- 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,

- 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-23 17:04:42

БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ЮМЫГ ХИЙХГҮЙ ЯАДГИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛЖ ЯАРАЛТАЙ ХИЙ СҮРТЭЙ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭН БҮҮ ХАШГАЧ ЯМАР АЖИЛ ХИЙСНЭЭ ЗАРЛА ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДАХИН ДАХИН ЗАРЛА

ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-22 16:29:06

БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ЮМ ЧИНЬ БАРАГДУУЛАХГҮЙ ЯАДГИЙН НААД ХУЛГАЙЧУУДААСАА ХУРДАН АВЧ БАРАГДУУЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААСАН НОВШНУУДЫГ ШОРОНД ХИЙЖ ШОРООНД БУЛ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.